Би хүн дайрчихлаа, хэцүү байна PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2012-09-12, Лхагва
Image 
 
Ажил нь дунд, доод шатандаа унадагийн горыг нийслэлийн удирдлагууд дөнгөж сая амслаа. Тэдний илэрхийлсэн уучлал Мэргэжлийн хяналтынхан мэргэшээгүйг, барилга барьсан л бол авлига өгөөд болчихдог гэдгийг харууллаа. Үргэлжлүүлэн үүний араас авто ослын мэдээ тасарсангүй. Дурсахаас ч халширам үйл явдлуудын талаар бичих нь, асуудлаа зөв томъёолсон аргумент дэвшүүлж бичих нь бидний үүрэг. Гэвч олон нийтийн индэр дээрээс хамаагүй хашгирах нь бүдүүлэг бөгөөд мэргэжлийн ёсзүйгээс гадуурх зүйл болно. Одоо бол олонх сэтгүүлч бичихдээ “Хэдий болтол бид хүн дайрч алах юм бэ” гэж сэтгэл хөдлөлөө шигтгэсэн мэдээллийн урсгалаар тархи руу довтолж байна. 

Ер нь хэн л осол гаргах, хүн дайрахыг хүсэх вэ дээ. Бид асуудлыг аль өнцгөөс харахаас шалтгаалж шийдэл нь цухуйх учиртай. Авах арга хэмжээгээ ч өөрчлөх ёстой болох нь мэдрэгдэнэ. Жолооч нарыг торгож, хурд сааруулагчийн тоог нэмж, жолооны курст суралцуулах, үнэмлэх олгох хугацааг сунгаж, хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хичээл заах олон санаачилга гаргаж, элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тэндээс нь мөнгө цавчих үзэгдэл бишгүйдээ л гарна.
 

Дээр нь жолооч бүрийн хариуцлагыг даатгаж, хүний хохирлыг барагдуулалгүй шорон руу явдаг харамсалтай үйл явдлын тоог цөөлнө гээд байгаа. Эцэст нь авто осол хэмээх хохирол өндөртэй үзэгдэл буурсан гэж хэлэн тойм статистикт тайвширна даа.

Манай улсын авто зам дээр дэлхийн хамгийн туршлагатай жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хамгийн өндөр боловсролтой хүүхэд хоёр ч хоорондоо “мөргөлдөж” мэдэх орчин гэх тодорхойлолттой таарч байлаа. Дэндүү олон машин, ойртож ирж байгаа машиныг харж харж зогссоноо одоо л амжих нь гээд гүйдэг хүүхэд, саваагүй явган зорчигч, замын хөдөлгөөний дүрмээс гадуурх эргэлт зэрэгт бүгдэд нь зохицуулалт байгаа. Хэрхэн мөрдөж байгаа нь л өөрөө асуудал. Үгүй ээ, товчхондоо явган хүн нь явах ёстой замаараа, машин нь зогсох ёстой зогсоол, хөдлөх ёстой эгнээгээрээ л явж байвал болоо юм биш үү. Үүнийг л ярих ёстой.

Орон нутгаас ирсэн оюутан бололтой залууст гэрлэн дохиогоор, гарцаар гарахыг зөвлөсөн хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтан толгой түрүүгүй хараалгуулж байхыг өчигдөр үзлээ. Журам мөрд гэж хэлсэн нь өнөөх хөдөөний баагийд “Чи хөдөөнийх, үхэж далд оров” гэж сонсогдож л дээ. Инээдтэй хэрэг шүү.

Ойрын үед ослын мэдээний тайлбар сэлтийг сонсохоор арай дэндүүлж, сенсаацалж авч өгч байна л даа. Хальтирч унаж байгаа хүнийг хараад шоолдог шиг муу зүйлд дурлах нь хүний зан юм даа. Тэрийг бодож дээрх гарчгийг өгчихлөө. Түүнээс биш хүн дайрах талаар бодохоос ч жихүүдэс төрж байна. 

Т.Бэх

time.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-09-24, Даваа )
 
< өмнөх   дараах >