Монголын нэрийг мандуулж яваа хөлбөмбөгчин PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2012-10-21, Ням
Image 
 
Баясгалангийн Гарьдмагнай Улаанбаатар хотод 1985 оны энэ өдөр төржээ. Монголын хөлбөмбөгчин бөгөөд Иракийн Абрил клубт тоглодог. Тэрбээр нэг м 88см өндөр. Хүчтэй цохилттой, дамжуулалт сайн өгдөгөөрөө алдартай тоглогч. Тэрбээр Эрчим клубээс хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн бөгөөд одоо Иракийн Арбил клубт тоглосоор байна. Мөн Улаанбаатар хотын Дэрэн Сумида хэмээх хүүхдийн клубын дасгалжуулагчаар ажилладаг аж.Уран гоё дамжуулалтаараа алдартай түүнийг фанатууд нь Монголын Шави хэмээн хочилдог гэнэ. Эрчим клубтэй хамт 2012 онд Ерөнхийлөгчийн цом тэмцээнд өрсөлдөөд нутагтаа эргэн ирсэн. Тэрбээр төвийн хамгаалагч болон төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бөгөөд шигшээ багийнхаа амжилтад тун чухал нөлөө үзүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн цом хэмээх Азийн чансаа муутай багуудын оролцдог тэмцээнд Эрчим клубыг төлөөлөн багаараа оролцож явахдаа Арбил клубын анхааралд өртөн, Иракийг зорьсон нь тэр билээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
О.Чанцалдулам
Нийгмийн Толь

 


Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн ANHAA, 2012-10-26
Bay Areа-ын монголчуудаа! Oakland, Alameda, El Cerito, San Francisco, Concord хавиар амьдардаг Амьд хөгжимд сонирхолтой, Хөгжим сурах сонирхолтой Охид Залуучуудад Гитар бөмбөр Бэсс гитар анхан шатнаас ҮНЭГҮЙ зааж Хамтлаг болох санал тавьж байнаа. Гол нь Өөртөө итгэлтэй, Өөрийгөө нээе гэсэн хүмүүс залгана уу! Ком бөмбөр, Гитарууд бэлэн. Yahoo ID: mangas_mon Tel NO: 510 778 4775
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-11-05, Даваа )
 
< өмнөх   дараах >