Цагаачлалын хуулийн шинэтгэл PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2013-06-09, Ням
Image 
 
Зарим хүмүүсийн хүсэлтээр Сенатын танхим дээр яригдаж байгаа Immigration Reform Bill-ийн үндсэн заалтуудыг орчуулан хүргэж байна.

Одоогоор хуулийн хэлэлцүүлэг Сенат дээр идэвхитэй явагдаж байна.  Конгрессын 2 дахь танхим болох Төлөөлөгчдийн танхим мөн өөрийн хувилбараар хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой.  Ингээд 2 танхимийн дундын хувилбараар хууль гарна.


Цагаачлалын хуулийн шинэтгэлийн тѳсѳл 3 үндсэн зорилготой:
 
1) Бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгож, улмаар тэдний АНУ-ын иргэн болох замыг засах;
 
2) АНУ-ийн хилийг бэхжүүлэх;
 
3) Эдийн засгийн шаардлагатай салбарт гадаадын иргэдийг ажиллуулах ажиллагааг хялбаршуулах.
 
Эдгээр зорилгыг хангахын тулд АНУ-ын Сенатын танхимын гишүүдийн санаачилсан тѳслийн дагуу дараахь зохицуулалтыг хуульчлахаар хэлэлцэж байна:
 
ХИЛ ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
 
- Мексиктэй хиллэдэг АНУ-ын ѳмнѳд хилийн хамгаалалтыг бэхжүүлнэ. Үүний дүнд хилээр хууль бусаар орж ирэгсдийн 90%-ийг илрүүлж, буцааж байх болно.
 
- Хилийн дагуух хамгаалалтын тоног тѳхѳѳрѳмжийг шинээр суулгаж, сайжруулах болон боловсон хүчний тоог нэмэхэд 3 тэрбум ам.доллар зарцуулна.
 
- Нэмж 1.5 тэрбум долларыг хилийн дагуу хашаа барихад зарцуулна.
 
- Хэрэв дээрх арга хэмжээний дагуу 90%-ийн үр дүнд хүрэхгүй бол Хилийн Комисс шинээр байгуулж ажиллуулна.
 
 
БИЧИГ БАРИМТГҮЙ ОРШИН СУУГЧДАД ХУУЛЬ ЁСНЫ СТАТУС ОЛГОХ
 
- АНУ-д хууль бусаар амьдарч буй хүмүүст хууль батлагдсанаас хойш 180 хоногийн дотор "Бүртгүүлсэн нѳхцѳлт цагаач" ("registered provisional immigrant (RPI)) гэсэн статус олгож эхэлнэ. Гэхдээ энэ нь уг хугацаанд багтаж АНУ-ын Улсын Аюулгүй Байдлын Газраас хил хамгаалах стратегийг АНУ-ын Конгресст оруулсан эсэхээс шалтгаална.
 
- Энэ бүртгэлд АНУ-д 2011 оны 12 дугаар сарын 31-ээс ѳмнѳ орж ирсэн хүмүүс хамрагдах ба тэд $500-ын хураамж тѳлж, тѳлѳѳгүй татвараа нѳхѳн тѳлѳх үүрэг хүлээнэ. Хүнд гэмт хэрэг (felonies) буюу 3-аас илүү удаа хѳнгѳн хэрэгт ял авсан хүмүүс уг бүртгэлд хамрагдах боломжгүй.
 
- РПИ (RPI) статустай хүмүүс дуртай газраа ажиллаж, АНУ-аас гадагшаа зорчиж болно.
 
- РПИ статус 6 жилийн хугацаатай ба цааш нь сунгах боломжтой.
 
- РПИ статустай хүмүүс тогтмол ажилтай бѳгѳѳд англиар ярьдаг бол 10 жилийн дараа байнгын оршин суугч (ногоон карт) болохоор хандаж болно.
 
- РПИ статустай хүмүүсээс тусгайлан дараахь 2 бүлэгт хамаарах хүмүүс товчилсон замаар байнгын оршин суугч болох боломжтой:
1) хүүхэд байхад нь АНУ-д хууль бусаар оруулж ирсэн буюу хууль бус болсон хүмүүс;
 
2) хѳдѳѳ аж ахуйн тодорхой салбарт ажиллагсад. Эдгээр хүмүүс ногоон картаа 5 жилийн дараа авч, авмагцаа иргэнд хандаж болно.
 
 
ИРЭЭДҮЙН ЦАГААЧИД
 
- Ажлын визны ойролцоогоор 40%-ыг шинжлэх ухаан, урлаг болон бусад салбарт ажиллах дээд боловсролтой хүмүүс (мастер, докторын зэрэгтэй)-т олгоно. Үүнд, гадаадад эрүүл мэндийн чиглэлээр сургууль тѳгссѳн, түүнчлэн АНУ-д инженер, математик, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцаж тѳгссѳн хүмүүс энэ визэд хандаж болно.
 
- Ур чадвартай, тодорхой мэргэжил эзэмшсэн хүмүүс (бакалаврын зэрэгтэй)-т олгох ажлын визийг 40% хүртэл ѳсгѳнѳ. Мѳн АНУ-д хувийн бизнес эрхлэх хүмүүст шинэ тѳрлийн виз гаргаж олгоно.
 
- Гэр бүлийн нэгдлийг хангах үүднээс "V" визний зохицуулалтыг тэлж, тодорхой ангилалд хамаарах гэр бүлийн гишүүдэд АНУ-д түр хугацаагаар амьдрах, түүнчлэн гэр бүлийн ѳѳр ангилалд хамаарах гишүүдэд жилдээ 60 хоногоос хэтрэхгүйгээр АНУ-д зорчих зѳвшѳѳрѳл тус тус олгоно.
 
- АНУ-ын иргэний ах, эгч, дүүд цагаачлалын виз (ногоон карт) олгодог явдлыг хууль батлагдан гарснаас хойш 18 сарын дараагаас зогсооно.
 
- Гэр бүлийн гишүүнээ татахаар гаргасан ѳргѳдлийн болон ажлын визний зѳвшѳѳрѳл олгохоор хүлээгдэж буй оочерийг устгана.
 
- Хууль батлагдсанаас хойш 5 жилийн дараагаас Шалгуурт суурилсан виз (а merit-based visa) гаргаж, тухайн хүний боловсрол, ажил, АНУ-д амьдарсан хугацаа болон бусад үзүүлэлтүүдийг харгалзан уг визийг олгож байна. Энэ ангилалд жилд 120 виз олгох боломжтой байх боловч ажилгүйдлийн хувь хэмжээ жилийн 8.5%-аас бага байх тохиолдолд уг визний тоог жилдээ 5%-аар ѳсгѳхийг зѳвшѳѳрнѳ. Гэхдээ ямар ч тохиолдолд энэ ангиллын визийн тоо хэмжээ 250,000-аас дээш давахгүй.
 
 
БУСАД ЗААЛТУУД
- Хууль ёсоор оршин суугчдыг ажилд авч байгаа эсэхийг нь магадлахад туслахын тулд ажил олгогчдыг "E-Verify" систем ашиглахыг шаардана.
 
- Ѳндѳр ур чадвартай ажиллагсдад олгодог H-1B түр визийн жилд олгох тоог 110,000-аар хязгаарлана. (Одоо 65,000 байгаа) Цаашдаа энэ тоог 180,000 болгоно.
 
- Шинээр "W" виз гаргаж доогуур ур чадвартай хүмүүст олгох ба тэдний гэр бүлийн хүмүүсийг АНУ-д ирж амьдрахыг мѳн зѳвшѳѳрнѳ. Энэ ангиллын визний жилд олгох тоог эхний 4 жилд 20,000, 35,000, 55,000 ба 75,000-аар хязгаарлана.
 
- Засгийн газрын шинэ агентлаг байгуулах ба энэ байгууллага нь дээрх визнүүдийн тооны хязгаарлалтад ѳѳрчлѳлт оруулах эсэхийг тодорхойлж, дотоодын ажиллах хүчний эрэлт хэрэгцээг судалж байна.

 
Чимгээ, Колорадо

http://news.yahoo.com/factbox-major-provisions-senate-immigration-reform-bill-041134663--business.html
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2013-07-08, Даваа )
 
< өмнөх   дараах >