Д.Баярсайхан: Зураг авах, бичлэг хийх зөвлөгөө PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2014-02-28, Баасан
Image 
 
Аялалд ихээр явдаг болсныг дагаад үзэсгэлэнт газруудаар явсан дурсамжаа үлдээхээр зураг ихээр дардаг болжээ. Миний аав намайг бодвол сэтгүүлч мэргэжилтэй, фото зураг сонирхогч нэгэн. Биднийг жаахан байхад орос аппаратаараа зураг дараад харанхуй өрөөнд ороод улаан гэрлээ асаагаад л нөр их хөдөлмөр гаргаж угаадаг байсны дэргэд бол бидний зураг авах нь хүч бага шаардсан багатай сайхан хобби юм даа. 4 жилийн өмнө хэдэн Монгол хүүхдүүдийг кампингаар авч явж байхад мэргэжлийн зурагчин Памела гэдэг хүүхнээр хүүхдүүдэд хичээл заалгуулсан юм. Тэрээр хэлэхдээ: “одоо үед мэргэжлийн болон сонирхогчийн хооронд техник хэрэгслэлийн хувьд ямар ч ялгаа байхгүй болсон. Гол нь гэрлээ яаж тохируулж байгаагаар л ялгарч харагдана” гэснийг нь зураг авахдаа санаж байхыг хичээдэг болсон. Доор энэ тэнд хэвлэгдсэн зураг авах талаарх зөвлөгөөнүүдийг цуглуулсныгаа та бүхэнд хүргэж байна.

Фото зураг сонирхож эхэлж байгаа хүмүүст зориулсан 5 зөвлөгөө /надад маш их хэрэг болсон/:
 

1.     Аппарат, гар утсаар авсан ихэнх зурагнууд ихэвчлэн веб /Facebook, Twitter, Flickr гэх мэт/ үрүү хийгддэг. Бид бүхэн онлайн зургаараа хүмүүст аль болох сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Үүний тулд аппаратаа босоо биш өргөнөөр нь зургаа авч бай. Ихэнх вэб хуудаснуудын дизайнаас болж  босоо зурагнууд маш жижиг болж харагддаг. Өөрөөр хэлбэл босоо зураг өргөн зургийн эзэлдэг зайны дөнгөж 40 хувийг эзэлж байршдаг тул та хүмүүст 40хөн хувийн сэтгэгдэл төрүүлнэ гэсэн үг.     

 

2.    Хэрэв таны зураг чинь хэт цэнхэр, ногоон, шар туяатай гарч байвал үүнийг засахад ганцхан товчлуур болон толгойны хөдөлгөөн шаардлагатай. Зургийн өнгө аппаратын white-balance control-оор тохирогддог бөгөөд ихэнх хүмүүсийн аппарат auto тохиргоон дээр байдаг. Энэхүү тохиргоо нь автомат тохиргоон дээр байршиж байх нь зарим тохиолдолд ялангуяа гадаах зурган дээрх маш сайн өнгийг өгдөг боловч сүүдэртэй газарт орж ирмэгц зурган дээрх хүмүүс цэнхэр туяатай болж эхэлдэг. Эсвэл ресторант дотор дарсан зураг шар туяатай болох жишээтэй. Үүнийг засах амархан. Үүний тулд white-balance control тухайн байршлын гэрэлтэй тааруулж өөрчлөх хэрэгтэй болно. 2-хон алхам хэрэгтэй. 1/ Дээшээ хар. Хэрэв дээд талд чинь мод харагдаж байвал чинь сүүдэрт байна гэсэн үг. 2/ Аппаратынхаа white-balance-ыг shade буюу сүүдэр үрүү өөрчил. Ингээд л чиний зураг зохих өнгөтэй буух болно. Дээшээ хар. Үүл харагдаж байвал cloudy буюу үүлтэй гэсэн тохиргоо дээр тавь. Хэрэв оффист байвал дээш хар. Өдрийн гэрэл харагдаж байвал fluorescent дээр байрлуул. Амар байгаа биз? Гэхдээ буцааж auto дээр байрлуулахаа бүү мартаарай.

3.     Зарим зураг бүрхэг /blurry/ гарсан байдаг. Энэ нь ихэвчлэн аппаратаа хөдөлгөөнгүй авч чадаагүйгээс болдог. Хэрэв та гадаа, нартай өдөр зураг авч байгаа бол санаа зовох хэрэггүй юм. Их гэрэл нь аппаратыг хөлдсөн мэт хөдөлгөөнгүй болгож хөдөлж байгаа зүйлийг ч гэсэн сайхан буулгаж чаддаг. Харин сүүдэртэй газар ормогц гэрэл хангалттай биш болдог. Аппаратыг бүдэг гэрэлд хөдөлгөөнгүй байлгах арга: 1/ Гар, тохойгоо биендээ сайн наалдуулах. 2/ Лензээ тогтвортой болгохын тулд зүүн гараараа доороос нь тулж өгөх. 3/ Нэлээд бүдэг гэрэлд бол хана, багана гэх мэт ямар нэгэн зүйлийг түшиж зогсох. Биеэ хөдөлгөөнгүй байлгаснаар аппаратын чичиргээг багасгадаг. Эдгээр 3-ыг туршаад туршаад бас л бүрхэг зураг гарч байвал аппаратынхаа shutter /зураг авах/-ын хурдын нэмэгдүүлэхийн тулд ISO setting –ыг нэмэгдүүлсээр яг аятахайн хэмжээнд нь тохируулаарай.

4.    Бүдэг гэрэлтэй орчинд дараахь аргыг хэрэглэвэл зүгээр байдаг. Аппаратаа “burst mode” дээр тохируурснаар /энэ тохиргоо дээр зураг авах кнопон дээрээс хуруугаа авалгүй байлгавал тасралтгүй зураг дарагдаж, хуруугаа авахад чинь зогсоно/ нэлээд хэдэн зураг дарагдаж тэднээс нэлээд нь бүдэг зарим нь бүүр гардаг ч нэг сайн тод зураг гарах магадлал ихтэй.  

5.    Портрэйт зураг авахад өргөнөөр ойртуулж авахад тийм гоё зураг болдоггүй. Учир нь лензны өргөнөөр нь авахад нүүрний хэсгүүдийг гажуудуулдаг. Урт лензээр /150, 200 мм/ авч үзэхээс нааш өмнө нь анзаараагүй ч байж магадгүй. Эдгээр урт лензнүүдийн шахалт, тусгал нь хүмүүсийн нүүрийг маш сайхан гаргадаг туд дараагийн удаад портрэйт авахаар бол урт лензээ хийгээд хол зогсож байгаад татаж аваарай.

 

Jessica Trinh Shares гэдэг хүний арай мэргэжлийн тал уруугаа хандаж өгсөн зөвлөгөө байна. Үүнд:

- Авч байгаа объяктаа ямар нэгэн зүйлтэй ямагт холбогдуулж авч байх. Жишээ нь пропс /засал чимэглэл/, хүн, амьтан гэх мэт.

- Гэрэл зурагт ямагт хүч нэмдэг. Хамгийн сайн гэрэл бол байгалийн гэрэл юм.

- Өнгөнүүд зургийг харахад сонирхолтой болгодог.

- Зураг авах уур амьсгал, орчныг бий болгож бэлдэх. Энэ нь зургийг гоё болгох хамгийн чухал зүйл юм.

- Ямар сэтгэл хөдлөлийг энэ зургаар илэрхийлж байгаагаа бодоорой. Аз жаргалтай, ууртай, гунигтайг харуулж байгаа юу? Энэ л чиний зургийг үзэх хүмүүсийг зурагтай чинь холбож өгөх болно.

- Аль болох натуралаар буюу амьдралд бодьтой гарга. Жишээ нь нохойг бодит бус байршлалаар хэвтүүлж авах гэж оролдсоноос түүнийг нүүрний илэрхийллийг яавал илүү харагдуулах талаар бодсон нь дээр гэх мэт.

- Би авсан зураг бүрийн ард өөрийн ямар нэгэн санааг шингээх гэж оролддог. Өөрөөр хэлбэл зургаараа тодорхой түүх, санааг өгүүлнэ гэсэн үг. Ингэснээр бусад зургаас ялгагдах болно.

- Янз бүрийн өнцгөөс авч үзэх. Эгц биш төрөл бүрийн налуугаас, хэвтээ байдлаас, уруугаар нь гэх зэргээр авч үзээрэй.

- Гол зүйлээсээ анхаарлаа бүү сарьнуул. Эхнээсээ юун дээр төвлөрч авах гэж шийдсэнээ бүү март, анхаарлаа өөр зүйл үрүү бүү шилжүүл.

- Дээрх зүйлсээс хамгийн чухал нь зургийн ертөнцөд өөрийн байр сууриа олох явдал. Энэ л зүйл чамайг бусад хүмүүсээс ялгаатай болгоно.Чиний стиль бол зурганд яаж хандаж байна, зургийн ард ямар санааг үгүйлж байна, яаж зургаа засварлаж байгаагаар чинь илэрхийлэгдэнэ. Засварлах /editing/ гэдэг маш чухал. Ихээр дасгалжих хэрэгтэй.

 

Хүүхдийн зураг авахдаа:

- Аль болох ойроос авах. Хүүхдийн зургийг хэзээ ч битгий дээрээс том хүний өндөрөөс аваарай. Хүүхдийн өндрийн хэмжээнд доошилж авах ёстой. Ойрхноос авсан зураг илүү хүчтэй, дурсгалтай портрэйт үүсгэдэг. /мэдээж дээд зөвлөгөөг дагавал урт лензээр холоос авч үзээрэй/

- Тоглоом хэрэгсэл ашигла. Чихмэл тоглоом зэргээр орчныг өөрчил. Үүний тулд хүүхдийн хувцас, орчинтай өнгөний хувьд зохилдох зүйлийг сонгоорой. Хүүхэд дээр гол анхаарлаа хандуулахын тулд нэйтрал /тод биш/ фон сонгоорой.

- Гэрлээ тохируул. Сүүдэр болон хэт тод нарны гэрлээс зайлсхийх. Хэрэв гэрэл хүүхдийн араас тусч байвал бараан дүрс гарна. Гэрлээ автоматаар тохируулга хийдэг самер бол Scene Modes гэдгээр тохируулбал ямагт аятахайн зураг дарагдах болно.

- Red-eye fix гэдэг дээр самераа тохируул. Хүүхдийн нүд тод тул зурагт red-eye үүсэх нь элбэг. Nikon зэрэг самерт байдаг Red-eye fix гэдгээр эхнээс тохируулбал энэ нь засагдах болно.

- Үргэлж бэлэн байхыг хичээ. Хүүхдийнхээ аятайхан мөчийг алдахгүйн тулд самерынхаа батерэйг үргэлж цэнэгтэй, ил байлгах. Санамсаргүй авсан зурагнууд хамгийн гоё зураг болох нь олонтой.

 

Камераар бичлэг хийхдээ:

- Хэн ч уйтгартай үргэлжлэх видеог үзэх дургүй. Эхний хэдэн минутыг хараад л цааш нь үзэх нь ховор. Тэгвэл амралтын аяллын бичлэгээ дараах зөвлөгөөг баримтлан сонирхолтой хийвэл хүмүүс дуртайяа үзэх болно.

- Хүн нүдээрээ харсан мэдээллээ хурдан боловсруулдаг. Тархинд бидний анхаарлыг барьж байхын тулд  нарийвчлал болон хөдөлгөөн хэрэгтэй байдаг. Нэг л төрлийн зогсолтгүй бичлэг биднийг амархан залхаана. Иймд зөвхөн сонирхолтой зүйл тааралдмагц бич, сонирхолгүй болмогц бичлэгээ зогсоо. Өөр газар өөр зүйл бич. Ийм богино бичлэгүүд нийлсээр богино бөгөөд чадварлаг видеог үүсгэнэ.

- Зургийн аппаратыг хөдөлгөх юм бол зураг бүүдгэр гардгийн адилаар камераар бичлэг хийхийн өмнө авах зүйл үрүүгээ чиглүүлж дараа нь бичлэг хийх товчлуулаа дарах хэрэгтэй. Эхлээд камер дээрээ туршиж үзээрэй. Чиглүүлснийхээ дараа дэлгэц үрүүгээ харж шалгаад аятайхан байвал бичлэг хийх товчоо дар. Бичлэгээ дуусаад стоп дар. Хөдөлж оч, чиглүүл, бич, зогсоо гэсэн ртимээр нэлээд дадлага хийгээрэй. Үүний дүнд бичлэгийн хүрээ нь энэ тэнд хөдөлж явж байгаа анхаарал сарниулсан бичлэгийн оронд маш сайн хүрээнд хүмүүсийн анхаарлыг татах гол зүйлээ бичсэн бичлэгийг хийдэг болно. Байгалть орчин уруу биш, хүмүүс үрүү чиглүүл. Ниагара хүрхрээ 20 жилийн дараа хэвээрээ л байх болно, харин 5 настай хүүхэд чинь харин өөрчлөгдсөн байх болно. Гол нь дурсамж үлдээх.

- Хөл бөмбөгийн тэмцээнийг үзүүлж байгаа телевизийн камер маш татаж томруулдаг лензтэй тул бараг л тоглогчийн хамрын нүхэн доторхыг харуулах шахдаг. Ийм камерууд цементен тулгуурт болтоор бэхлэгдсэн байдаг тул ийм чичиргээгүй бичлэгийг хийж чаддаг. Иймд сайн видео бичлэг хийе гэвэл зүүмийг нь /zoom/ ашиглах хэрэггүй. Харин лензээ хамгийн том дээр нь тавиад /no zoom/ авах зүйл үрүүгээ өөрөө алхаж ойрт. Хамгийн томруулсан хэмжээ дээрээ байгаа үедээ ленз бага зэргийн чичиргээг үл мэдэгдэм болгоно. Мөн ойртох тутам дуу чимээ илүү сайн бичигдэх болно.

- Нүд бол хүний сэтгэлийн цонх юм. Хүмүүсийн юу илэрхийлж байгаа нь тал нь амаар нь тал нь нүүрний хөдөлгөөнөөр илэрдэг. Хэрэв чи нүдийг орхигдуулбал мессежийн тал нь гээгдэх болно. Гэрийн видеоны хувьд дурсгалт хормыг орхигдууллаа гэсэн үг. Авч байгаа хүнийнхээ бараг л нүднийх нь цагааныг харахаар ойртож бичих хэрэгтэй. Нүүрний хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг буулгаж чадвал маш сайхан дурсамжийг авч үлдэнэ гэсэн үг. Аяллынхаа үеэр  хүүхдүүдээсээ сэтгэгдлийг нь асууж ярилцлага хийхэд ч болохгүй зүйлгүй.

- Видео камераар нэг санах ой дээр хэдэн цаг тасралтгүй бичлэн хийж хадгалж болно. Болно гэдэг нь заавал тэгэх хэрэгтэй гэсэн үг биш. Хэрэв чи 2 удаагийн 10 секундын видеог цаг тутамд хийлээ гэхэд 5 өдрийн аяллын хувьд 3 минут гаруйхны бичлэг хийгдэнэ гэсэн үг. Үнэхээр ид шидтэй зүйлтэй тулгарч бичихээс аргагүй болоогүй л бол энэ нь хангалттай юм. Онц бус бичлэгийг хасч засвар хийгээд 3 минутын үнэхээр сайн бичлэгтэй үлдэнэ.

 

Д.Баярсайхан

http://bayaraasacto.blogspot.com/

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-03-17, Даваа )
 
< өмнөх   дараах >