КАРНЕГИЙН ТАЙЗНАА таван хэлээр дуулсан монгол бүсгүй PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2014-04-24, Пүрэв
Image 
 
Дуучин К.Номинжин дэлхийд алдартай Карнегийн тайзнаа энэ сарын 13-нд дуулсан байна. Өдгөө АНУ-д суралцаж буй тэрбээр Грэммийн шагналт, сонгодог хөгжмийн зохиолч Кристофер Тиний уран бүтээлийн тайлан тоглолтод оролцжээ. Өвөрмөц хоолой, ур чадвар болон гадаад хэлний төрөлхийн авьяасаараа бусад дуучдаас ялгардаг тэрбээр энэхүү тоглолтод монгол, хятад, япон, санскрит, перс хэлээр таван дуу дуулсан аж.

К.Номинжин Нью-Йоркийн энэхүү домогт театрын тайзнаа 300 хүний оркестр, 600 найрал дуучинтай хамт ая дуугаа өргөжээ. Тоглолтын үеэр үзэгчид түүнд нижигнэсэн алга ташилт, “Браво” гэсэн үгээр талархлаа тасралтгүй илэрхийлж буй богино хэмжээний бичлэгийг дуучин бүсгүй өөрийн цахим хуудастаа тавьсан байв. Харин түүний шүтэн бишрэгчид дуулж байгаа бичлэгээ тавихыг хүсэхэд тэрбээр хариуд нь “Карнеги холл тоглолтын үеэр дүрс бичлэг хийхийг зөвшөөрдөггүй юм билээ. Харин нэг найз маань энэ бичлэгийг хийснээ надад өгсөн” хэмээжээ. /mongolnews.mn/
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-05-08, Пүрэв )
 
< өмнөх   дараах >