"Quiz on Korea -2014" Олон Улсын уралдаанд Г. Билгүүн дэд байрт шалгарлаа PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2014-09-11, Пүрэв

Image 

2014 оны 9 сарын 5-ны өдөр БНСУ-н Гадаад хэргийн яам болон KBS ТВ хамтран зохион байгуулсан "Quiz on Korea -2014" Олон Улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээнд дэлхийн 21 орноос эх орноо төлөөлөн 21 оролцогчид 9 сарын 3-с 6-ны өдрүүдэд БНСУ-д хүрэлцэн ирж өрсөлдсөнөөс Монгол орноо төлөөлөн оролцсон Г. Билгүүн дэд байрт шалгарсан юм.

Монгол оролцогчоо хөгжөөн дэмжихээр kbs hall-д цугласан Монголчуудтайгаа хамт манай оюутны холбооны гишүүд, оюутнууд маань уухайлан догдлон хамтдаа дэмжсэн юм. Энэхүү тэмцээний бичлэг Солонгосын үндэсний баяр болох "Ургацын баяр"-н тусгай дугаар болж 9 сарын 8-нд олон нийтэд цацагдсан билээ. Үзэж амжаагүй бол доорхи линкээр "Quiz on Korea -2014" тэмцээнийг бүрэн эхээр үзнэ үү. http://www.tudou.com/programs/view/ZsxXCN0MjfM

Тэргүүн байрны дайтай дэд байрын эзэн болсон Билгүүндээ баяр хүргээд цаашдын ажил амьдралд нь аз жаргал, амжилтыг хүсэе.

СМОХ

www.facebook.com/MongolianStudentsAssociationInKorea

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-09-26, Баасан )
 
< өмнөх   дараах >