КАЛИФОРНИ МУЖИД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГЧ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2015-01-11, Ням
Image 
 
Калифорни мужийн захирагч Жерри Браун 2013 оны 10 сард гарын үсэг зурсан AB60 хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэв. Энэхүү хуулиар Калифорни мужид хууль бусаар оршин суугч жолооны үнэмлэх мэдүүлэх эрхтэй болсон байна. Энэхүү жолооны үнэмлэх нь зөвхөн автомашин жолоодох эрх олгож байгаа бөгөөд өөр бусад давуу эрх, цагаачлалын асуудлыг шийдвэрлэж буй хэрэг биш юм. Гэхдээ энэ нь үнэмлэх мэдүүлсэн иргэнийг хууль бусаар оршин суугаатай нь холбогдуулан цагаачлалын асуудлаар гэмт хэрэг үүсгэх, баривчлах, нутаг буцаахыг хууль сахиулах албаныханд хориглосон байна.
 

Жолооны үнэмлэх мэдүүлэгч нь онлайнаар цаг авч, өөрийг нь нотлох бичиг баримт, Калифорни мужид оршин суугч гэдгийг нотлох баримтуудыг гаргаж өгөх шаардлагатай. Урьдчилан онлайнаар цаг авалгүй шууд очиж үйлчлүүлэх Жолооны үнэмлэх олгох төв (Driver License Processing Center-DLPC) Лос Анжелес, Ломпок, Сан Хосе, Стантон хотууд тус тус нэг байгаа юм байна.

Автотээврийн газар (DMV) нь үнэмлэх мэдүүлэгчийг нотлох хүчин төгөлдөр гадаад паспортын жагсаалтыг улс бүрээр баталсан бөгөөд Монгол Улсын хувьд 2011 оноос хойш олгосон гадаад паспортыг хүчин төгөлдөр бичиг баримтад тооцох юм. Дээр дурдсан 2 төрлийн бичиг баримтын зэрэгцээ өргөдлийн маягт бөглөх, дүрмийн мэдлэг болон хараагаа шалгуулах, хурууны хээ, цээж зургаа авахуулах, жолооны ур чадварын шалгалт өгөх шаардлагатай бөгөөд үйлчилгээний хураамжийг төлнө.

АВ60 хуулийн хүрээнд жолооны үнэмлэх мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://dmv.ca.gov/portal/dmv/detail/ab60/index?lang=en холбоосоор үзэх боломжтой болно.

 

Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа

Ерөнхий Консулын Газар

http://www.sanfrancisco.consul.mn/

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-02-16, Даваа )
 
< өмнөх   дараах >