ЧИНГИС ШАТРЫН КЛУБЭЭС ИХ МАСТЕРУУД ОРОЛЦСОН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-02-17, Лхагва
Image 
 
АНУ-ын Калифорни мужийн Бурлингейм хот дахь Чингис шатрын клуб 2016 оны 1 сарын 19-23 өрдүүдэд олон улсын зэрэг, цолтой тамирчдын дунд “Chinggis Invitational-II” тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд шатрын их мастер 7, олон улсын хэмжээний мастер 2, олон улсын шатрын холбооны дэд мастер 1 оролцсон учир АНУ-д зохион байгуулагдаж буй шатрын тэмцээнүүдээс өндөр чансаатайд тооцогдож байгаа юм.
 

Монгол Улсаас шатрын их мастер Ц.Батчулуун (FIDE Rating-2457), АНУ-аас шатрын их мастер Sam Shankland (FIDE Rating-2638), Yaroslav Zherebukh (FIDE Rating-2614), Timur Gareyev (FIDE Rating-2605), Alejandro Ramirez (FIDE Rating-2578), шатрын олон улсын хэмжээний мастер Keaton Kiewra (FIDE Rating-2444), олон улсын шатрын холбооны дэд мастер Б.Чингүүн (FIDE Rating-1736), ОХУ-аас шатрын их мастер Andrey Stukopin (FIDE Rating-2558), БНРумин Улсаас шатрын их мастер Ion-Cristian Chirila (FIDE Rating-2536), БНБелорусь Улсаас шатрын олон улсын хэмжээний мастер Andrey Gorovets (FIDE Rating-2532) нар оролцсон бөгөөд нийт 9 өрөг тоглож аваргаа тодруулав.

Уг тэмцээний нээлтийн ажиллагаанд ЕКГ-ыг төлөөлж консул Н.Мягмар оролцож, тэмцээнийг зохион байгуулагч Чингис Шатрын Клубын хамт олон болон нийт оролцогч тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв.

Чингис Шатрын Клубын хаяг:  www.facebook.com/Chinggis-Chess-Club

 

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий Консулын Газар
 
 

 

Image

 

Image

 

Image

 

Image

 

Image

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-03-20, Ням )
 
< өмнөх   дараах >