МОНГОЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН УРЛАГ СПОРТЫН АНХДУГААР НААДАМ МЮНХЕНД PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-04-12, Мягмар
Image 
 
ХБНГУ дахь Монгол хүүхэд, залуучуудын урлаг спортын анхдугаар наадам 2016 оны 3 дугаар сарын  31-нээс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Бавари муж улсын  Мюнхен хотноо зохион байгуулагдлаа. Мюнхен хотын “Од” Монгол сургуулийн захирал Ж.Мөнхжаргал, Мюнхен хот дахь Монголчуудын холбоо тус наадмыг санаачлан зохион байгуулж, Герман Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол хэлний 5 сургууль, Австри Улсын Зальцбург хотын Монгол сургууль болон Аахен, Вюрцбург зэрэг хотын нийт 65 хүүхэд, 15 багш, 70 орчим эцэг эхчүүд оролцлоо. ЭСЯ-ны Цэргийн атташе дэд хурандаа О.Ариунаа наадмын үйл ажиллагааг нээж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болорын мэндчилгээг дэвшүүлсэн. Мөн Мюнхен дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул А.Питум тус нээлтийн ажиллагаанд оролцож, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсэн, баяр хүргэв.
 
Мюнхен хотын “Од”, Дюссельдорф хотын “Соёл”, Стуттгарт хотын “Солонго”, Нюрнберг хотын “Эрдэм”, Берлин хотын “Майдар” сургуулийн хүүхдүүд урлагийн тоглолт, спортын буухиа уралдаан, шатар зэрэг 3 төрлийн тэмцээнд оролцож аваргаа шалгаруулсан. Соёл урлагийн тоглолтын хүрээнд 3 хүүхэд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж, спортын нийт 5 төрлийн бухиа тэмцээнд Мюнхен хотын “Од” сургууль, шатрын тэмцээнд Штуттгарт хотын сургуулийн сурагч нар тус тус тэргүүн байрыг эзэлсэн.
 

Монгол хүүхдүүдийн урлаг спортын анхдугаар наадмын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг мөн Мюнхен хотноо зохион байгуулсан. Кино найруулагч Б.Үйзэнмаагийн “Хуягаа” баримтат кино, доктор Х.Куаркогийн “Монголын шашин” сэдэвтэй лекци, зураач Н.Баттулгын зургийн үзэсгэлэн,  яруу найрагч, доктор П.Гангаамаагийн номын уншлага, “Эгшиглэн” ба “Транс Монголиа” монголын язгуур урлагийн хамтлагуудын хамтарсан тоглолт, шагайн харваагийн тэцээн, Стуттгарт хотын “Солонго” сургуулийн хүүхэд, эцэг эхчүүдийн театр тоглолт, морин хуур, хөөмийн анхны мэдэгдэхүүн олгох хичээл зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаж, энэхүү наадмын оролцогчид төдийгүй германы олон иргэд эдгээр арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцсон нь онцлогтой байлаа.  Мөн наадмын хүрээнд Мюнхен хотын Олимпиа цэцэрлэгт хүрээлэнд монгол гэр босгож, монголын ёс заншлыг харуулсан үзвэрийг үзүүлсэн.

 

Монгол Улсын Гадаад Хэргийн Яам

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-05-04, Лхагва )
 
< өмнөх   дараах >