Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-05-04, Лхагва
Image 
 
Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын дунд нүүгэлтэн орших Дэнвэр хотоос Soil Trade Cup нэрээр гараагаа эхэлсэн энэхүү тэмцээн өргөжин тэлсээр Монголчуудын Нээлттэй Цомын тэмцээн (Mongolian Open Cup) гэгдэх болж, энэ жил анх удаагаа бууриа сэлгэж хурдан морины өлгий гэгддэг Кентакки мужийн Льюсвилл хотод, Хэритэж Хилл контри клуб-д зохиогдох болсон билээ. Тэмцээний зохион байгуулалтын ажил үндсэндээ цэгцэрч, оролцох тамирчидын уяа сойлго таарч, улмаар жигүүр ургах л дутуу байх шиг байна.

Дөрөв дэх удаагаа зохиогдох гэж буй "Нээлттэй Цомд" Америкийн Нэгдсэн Улсад оршин суугаа олон гольфчид хот муж бүрээс цуглан оролцохоос гадна Монголоос шилдэг тоглогчид хүрэлцэн ирж байгаа нь тэмцээнийг улам ч сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Мөн тамирчидын чанар чансаа үлэмж сайжирсан болохыг энд дурдахгүй өнгөрч боломгүй буй заа.
 
Үүнд жишээ болгон цөөн тамирчидыг нэрэлбэл. 2013 оны аварга Очирбатын Мөнхбат, Handicup-ын аварга Эрдэнэбаатарын Батболд, оновчтой цохилтын аварга Буянхишигийн Баттулга, алсын цохилтын аварга Баасансүрэнгийн Баатар, long putt-ын аварга Содномын Мягмарсүрэн тэргүүтэй шилдэг Америкийн Монголчуудын гольфчид зүүн баруунаа ахлаад, зүлэг ногоон дэвжээндээ цохиур модоо барьсаар гарахад бэлэн боллоо.Зохион байгуулагч Индиана, Кентакки мужийн Монголчуудын гол найдвар Цэвэгсүрэнгийн Надмид энэхүү тэмцээнд өнгөрсөн жил түрүүлж, World Amateur Handicup Championship 2014-д үзүүрлэж байсан бахдам сайхан амжилтын эзэн билээ. Мөн хайрт эх нутаг Монголд маань энэхүү спорт хөгжин цэцэглээд, хүчийг авч байгааг уншигч та бүхэн бүгд мэдэж байгаа. Алсад буй эх ороны шилдэг гольфчидыг төлөөлөн хүчтэй, туршлагтай тоглогчид ирж байна. Үүнд 2014 оны Ланд Ровер Цомын, 2014 оны Хас банкны нэрэмжит Хас цомын аварга, Монгол улсын аваргийн хүрэл медальт, Арабын нэгдсэн Эмират улсад зохиогддог Nomura Cup-д амжилттай оролцож байсан Очирбатын Оюунболд, Монголын Бүргэдүүд Гольфийн клубын (Mongolian Eagle Golf Club) ерөнхийлөгч, Хас цомын хандикап аварга, Голомт төр тэмцээний шилдэг наймд шалгарч байсан, Монголын цаны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Чойжамцын Гантөмөр (ОУХМ) тэргүүтэй шилдэг гольфчид асуй. Мөн энэ удаагийн тэмцээнд хэд хэдэн чадварлаг бүсгүйчүүд өрсөлдөх болсон нь "Нээлттэй Цомыг" чимэглэж байна.

Дөрөв дэх удаагаа зохиогдох гэж буй Монголчуудын нээлттэй цомын тэмцээн Льюсвилл хотод зохиогдох болсон нь учиртай. Бүх спортын дундаас "хамгаас гайхамшигт, хамгийн хурдан хоёрхон минут" гэгддэг алдарт Кентакки Дэрби энэ өдрүүдэд болно. Тэгэхээр тамирчид, дэмжигчид ер хүссэн бүхэн энэ алтан боломжийг ашиглан морин спортын оргил Кентакки Дэрбиг үзэх бүрэн боломжтой.

Цомын тэмцээн дэлхийн гольфийн стандартыг бүрэн хангасан Хэритэж Хилл контри клубд (Heritage Hill Country Club) 5 сарын 4-6 хооронд болох бөгөөд олон улсын сонирхогчидын гольфийн холбооны дүрмийн дагуу явагдана. Та бүхэн асуух лавлах зүйл гарвал (502)727-9574, (773)704-7479 утсаар холбогдохыг зөвлөж байна.

 
Викторын Пагва
Льюсвилл хот, Кентакки муж, АНУ
 
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-05-15, Ням )
 
< өмнөх   дараах >