МОНГОЛЫН ЭРДЭНЭС -7: ТАЛАРХАЛ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-05-15, Ням

Image 

Баруун эргийн байгалийн үзэсгэлэн дээр үндэснийхээ хувцсаар өнгө товойлгож, Номхон далайн усны түрлэгтэй Монгол аялгууг хоршуулан, элэг нэгт ахан дүүсийнхээ элгийг дэвтээж сонорыг мялаасан Монголын Эрдэнэс тоглолт АНУ-ын Окланд хотод амжилттай болж өндөрлөлөө.

Гэр төвийн дэргэдэх Би Монгол сургуулийн сурагчдын энэхүү урлагийн тоглолт нь хүүхдүүдийн маань хичээл зүтгэл, багш нарын маань ундарсан их авьяасаар байнга сүлэгдэж байдаг билээ. Энэ удаагийн тоглолт нь бүжгийн багш, МУСТА Д.Батзоригийн дэглэсэн “Тува охин” “Үглээ шаазгай” зэрэг шинэ бүжгүүд үзэгч олныг баясгаж, хөгжмийн зохиолч, МУСТА Ц.Төмөрчөдөрийн зохиосон “Би дуучин охин” шинэ дуу болон бүжгийн хөгжмүүд тайзнаа дуурсан чухам л шинэхэн уран бүтээлээр дүүрэн амьсгалж байлаа. Монгол хэлний багш Ю.Цогтчимэгийн шавь нар мөр мөр шүлгүүдийг эх сайхан хэлээрээ цэвэр тод уншиж ээж, аав, эгч ax нараа онцгой баярлуулав.

 

Гэр төвийн тэргүүн Т.Эска, УЗ-ийн гишүүн Н.Ганчимэг нарын эрхлэн гаргaсан Миний Монгол хэл-1 сурах бичгийг сургалтандаа хэрэглэсэн анхны жилийн сургалт ийнхүү амжилтанд хүрснээ харууллаа. Уг номын дахин хэвлэлтэнд зориулж Окдэйл хотын Ротари клубээс $5000-ын хандивыг Гэр төвд өгөхөд тусалсан Эскагийн нөхөр Боб Бранкерт монголчууд маань зүй ёсоор талархаж байгаа билээ. Мөн энэ сурах бичгийн тээвэрлэлтийг Консул Д Баярхүү болон ЕКГ хариуцах болсонд бид баяртай байна.

Амжилтан дээр амжилт нэмж төгсөх ангийн авьяаслаг сурагчдадаа эх орноо сэтгэлдээ мөнхөд тээж явахыг хүсэн зүрхэн дээр нь МХО-ы медалиуд зүүж урамшууллаа. Үүнд бүжгийн 5-р ангийн сурагч Д.Агиймаа, Г.Энэрэл, Б.Анужин нар Алтан медаль, Ч.Хулан, Д.Анхилуун нар Мөнгөн медаль, С.Хээлэн, Ц.Марал нар Хүрэл медаль, мөн шатрын ангийн сурагч Э.Эрхэс Алтан медалиар шагнуулав.

Тоглолтын үеэр зургийн багш М.Гансүх, монгол хэлний багш Ю.Цогтчимэг нар сурагчдынхаа бүтээлүүдийг дэлгэж танилцуулав.

Монголын Эрдэнэс тоглолт Ээжийн баярын өдөр тохиосноор нэг ёсондоо хүүхдүүдээс маань ээждээ барих сайхан бэлэг болж тэд ээж нартаа сарнай цэцгээ бэлгэлэн концертоо өндөрлөлөө.


Монголын Эрдэнэс тоглолт бол хамт олон, багш, эцэг, эх, сурагчид, дэмжигчдийн маань хамтын хүч хөдөлмөр шингэсэн цогц үйл ажиллагаа бөгөөд үр хүүхдийнхээ авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх, үндэсний өв соёлоо тэдэнд өвлүүлэхийн төлөө цаг зав, оюун бодлоо дайчлан бидэнтэй хамт ажилласан бүх хүмүүст гүн талархлаа дэвшүүлж байна. Юуны өмнө энэ тоглолтыг найруулсан багш,бүжиг дэглээч, МУСТА Д.Батзориг, сурагчдаа чадамгай удирдсан багш Ю.Цогтчимэг, Л.Лхагвадулам, тикет, флайрын дизайныг гаргаж хэвлүүлэн, дэлгэц ажиллуулан зураг авсан Н.Ганчимэг, хөгжим ажлуулсан Ц.Төмөрчөдөр, загвар зохиогч Т.Энхмаагийн уран нарийн сэтгэмжээр, үзэгчдийн таашаалд хүрэхүйц хэмжээнд тайзыг засаж чимгэлсэн багш М.Гансүх, тусалсан Пүүжээ Хажнал, Х.Болороо, Ц. Туяацэцэг, тайзны туслахаар ажилласан Г.Үлэмж, Ц.Амуунаа, хүүхдүүдийн хувцаслалт тайзны гаралтыг хариуцсан ээжүүд: Алтангэрэл, Бямбаа, Б.Саранчимэг, Тэгшээ, Болороо,Ц. Туяацэцэг, П.Одончимэг, П. Ариунтуяа, Х.Болороо, Ч.Тамираа, билет тасалбар дээр ажилласан Анжи, хүүхдүүдийн хоол ундыг хүргэж ирсэн Н.Ганцэцэг, сугалаа зарсан Секо, амтат хоолоор дайлсан ЕвроАзи ресторан, ээжүүдэд цэцэг бэлдэж ирсэн Б.Урангоо, Эска болон хүүхдүүдээ энэ тоглолтонд хариуцаж авчирсан бүх эцэг, эхчүүддээ баярлалаа.

Манай сургуулиас зохион явуулдаг арга хэмжээг хөтлөхөд цаг заваа харамгүй зориулдаг Д.Жанцанхорол, Б.Урангоо нар болон хосгүй уран авьяас өвөрмөц өнгө аясаа бидэнтэй хуваалцаж байдаг СТА Б.Сэрчмаа багштай Монгол нугаралтын төвийн сурагч Б.Хүслэн, М.Хулан, Б.Номин, Сэйди, хуурын сайхан эгшгээр хурсан олныг мялаасан морин хуурч Г.Нямдорж нартаа туйлын их баярлалаа.

Дахин үл давтагдах тоглолтын маань дүрс бичлэгийг хийсэн Шинэ-Од, зураг авсан William Lee, Лхагва гуай нарт нийт хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье. Манай тоглолтыг ирж үзсэн хүндэт зочин СФ дахь ЕКГ-ын Ерөнxий консулын үүрэг гүйцэтгэгч Д.Баярхүү, хандив өргөсөн шатрын багш Б.Уянга, Sean Peng, Richard Williamson болон хүрэлцэн ирсэн БАМХ, МҮХ хөтөлбөрийн төлөөлөгчид болон бусад бүх зочдод баярлалаа.


Талархал бичсэн УЗ-ийн гишүүн Л.Эрдэнэчимэг


Гэр хүүхдийн төв, Би Монгол сургууль

https://www.facebook.com/gercenter

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-08-12, Баасан )
 
< өмнөх   дараах >