“МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-05-15, Ням

Image 

Монгол соёл, өв уламжлалыг сурталчлах зорилгоор тус ЭСЯ Дэлхийн банктай хамтран 5 дугаар сарын 2-оос 4-ний өдрүүдэд “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг анх удаагаа Дэлхийн банкны төв байранд амжилттай зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Элчин сайд Б.Алтангэрэл, Дэлхийн банкны Монголын асуудал хариуцсан орлогч захирал Ж.Алфорд нар үг хэлж Төрийн департаментийн Ази номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-д сурч, ажиллаж амьдарч буй манай улсын иргэд болон Олон улсын байгууллагуудаасуригдсан бусад зочид оролцов.

 

Элчин сайд Б.Алтангэрэл Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хүчин чармайлт, тэдний чин сэтгэл, Монгол улсад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ“Дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн огцом уналт болон гадаад, дотоод бусад хүчин зүйлсээс хамаарч Монгол Улсын нийгэм, эдийн засаг сүүлийн жилүүдэд хүнд, хэцүү сорилттой тулгарч байгаа хэдий ч, Дэлхийн банк, Олон Улсын Вальютын сантай хамтран энэхүү бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Дэлхийн банкны ажилтан албан хаагчид, зочид төлөөлөгчдөд зориуланМонгол ардын болон сонгодог урлагийн концерт зохион байгуулж  3 өдрийн турш Зураач Чоймболын Ганбаатарын “Мөнх тэнгэр” бие даасан үзэсгэлэнг гарган,Дэлхийн банкны ресторантай хамтран Монгол үндэсний хоолоор үйлчиллээ.

Манай улс 1991 оны 2 дугаар сард Дэлхийн банкны 155 дахь гишүүн орноор элсэж 25 жил хамтран ажиллахдаа дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт 800 гаран сая ам.долларын 131 төсөл хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлж, олон төсөл арга хэмжээг цааш үргэлжлүүлж байна.

 

 http://mongolianembassy.us

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-08-12, Баасан )
 
< өмнөх   дараах >