СИАТЛЬ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-08-12, Баасан
Image 
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2016 оны

9-р сарын 9 ний өдөр 17.00-20.00
9-р сарын 10-ны өдөр 09.00-17.00
9-р сарын 11-ны өдөр 09.00-12.00 цагуудад

иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх,
2. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
3. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,
4. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох
5. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох,
6. Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах,
7. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах,
8. Иргэний бүртгэл, консулын үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэрэг болно.

 

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.mfa.gov.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, мэдүүлэгийг монгол хэлээр бөглөнө үү.

Консулын үйлчилгээ үзүүлэх хаяг:
7021 NE 182th St
Kenmore WA 98028

 

Анхаарах зүйлс:

1. Үйлчилгээ үзүүлэх байрны гадна тээврийн хэрэгслийн зогсоол байхгүй тул ойролцоо орших Safe way дэлгүүрийн зогсоолд авто машинаа байрлуулна уу.

2. 16-гаас дээш насны иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа хурууны хээ өгөх тул өөрийн биеэр ирэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, аль эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбарыг /гаргацтай гарсан/ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу.

3. Гэрлэлтээ бүртгүүлэх иргэд гэрлэж байсан эсэх лавлагаа авч ирнэ үү.

Консулын үйлчилгээ үзүүлэх өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарвал Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй цахим шуудан болон 415 622 4000, 415 999 8892 дугаарын утсанд хандаж зөвлөгөө авч болно.

 

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-09-18, Ням )
 
< өмнөх   дараах >