САН ФРАНЦИСКО ХОТОД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАСАН ДИМИТРИ СТАЗЕВСКИД ЕКГ ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-08-12, Баасан
Image 
 
Сан Франциско хотноо “Herding Songs - a Year in Mongolia” фото зургийн үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулж Монгол үндэсний соёл, урлагийг АНУ-д сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсанд талархан Димитри Стазевскиг өнөөдөр ЕКГ-т хүлээн авч уулзан Хүндэт өргөмжлөл гардууллаа.

Тэрбээр манай орны хөдөөгийн амьдрал, соёлыг судлахаар Фулбрайт санд хүсэлтээ гаргаж тэтгэлэг авснаар нэг жилийн хугацаанд 12 аймагт очиж жирийн малчин айлуудад амьдрахдаа монгол ардын дуу, хөгжмийг судлан мэргэжлийн өндөр түвшинд 800 гаруй бичлэг хийсэн тухай болон аяллын талаараа үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. Үзэсгэлэнг 200 гаруй америк иргэд үзэж сонирхон, Монгол орны тухай маш их асууж сонирхож байсан нь арга хэмжээний онцлог байлаа.

 

 
Image
 
 
Image
 
 
Image
 
 
Image
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий Консулын Газар
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-09-18, Ням )
 
< өмнөх   дараах >