Гэр хүүхдийн төв, Би монгол сургуулийн гишүүдийг танилцуулга PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-09-18, Ням

Image 

Гэр хүүхдийн төв, Би монгол сургуулийн 8 дахь хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тус байгууллагын багш нар, Удирдах Зөвлөлийн гишүүдийг танилцуулж байна.

 

БАГШ НАР:

* Бүжгийн багш Д.Батзориг, МУСТА, СУИС, ХБДС-ийг төгссөн, Бүжиг дэглээч, бүжгийн багш мэргэжилтэй, Би Монгол сургуулийн Захирал, тус сургуульд 8 дахь жилдээ багшилж байна.

* Шатрын багш Б.Уянга, АНУ-ын спортын шатрын мастер зэрэгтэй, Weibel, Success шатрын сургуулиудад багшилдаг, Берклигийн их сургуульд Магистрт суралцаж байгаа, Би Монгол сургуульд 5 дахь жилдээ багшилж байна.

* Монгол хэлний багш Ю.Цогтчимэг, МУБТА, Магистр, Заах аргач багш зэрэгтэй, МУБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд 30 гаруй жил багшилж байгаа, Би Монгол сургуульд 2 дахь жилдээ багшилж байна.

 

* Монгол хэлний багш Л.Лхагвадулам, Магистр зэрэгтэй, МУБИС-ийг монгол хэлний багш мэргэжлээр төгссөн, Би Монгол сургуульд 2 дахь жилдээ багшилж байна.

* Зургийн багш Н.Банзрагч, Магистр, Заах аргач багш зэрэгтэй, УБИС-ыг төгссөн, 12 жил зургийн багшаар ажилласан.

* Бэлтгэл ангийн багш Б. Алтанзаяа, Бакалаврын зэрэгтэй, ДУДС-ийг чимэглэлийн урлаг, СФ хот дахь Мужийн их сургуулийг хүүхдийн хөгжил мэргэжлээр тус тус төгссөн, Берклигийн их сургуульд хүүхдийн боловсрол, хөгжлийн чиглэлээр судалгааны ажил хийсэн.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ:

* Тэргүүн Т.Эс-Олдох (Эска), МУБТА, Эрхүү хотын УБДС төгссөн, Магистр зэрэгтэй, багш мэргэжилтэй

* Зөвлөх Г.Отгонгэрэл, Монгол улсаас Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын Боловсролын Атташе

* Гишүүн: Н.Энхмаа, МУ-ын Санхүү Банкны Тэргүүний Ажилтан, Монгол улс, АНУ-ын Мэргэшсэн Ня-бо зэрэгтэй, Мккессон корпорацийн Татварын албаны Захирал.

* Гишүүн: Л.Эрдэнэчимэг, Заах аргач багш мэргэжилтэй, МУБДС төгссөн, орчуулагч, орос, монгол хэлний багш

* Гишүүн: Н.Ганчимэг, Бакалавр зэрэгтэй, МУИС төгссөн, Хэрэглээний математикч мэргэжилтэй, Датаком компанид компьютерийн багшаар болон lycos.com-д программистаар ажиллаж байсан.

 

Гэр хүүхдийн төв,

Би монгол сургууль

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-11-13, Ням )
 
< өмнөх   дараах >