Экспорт Монголиа АНУ-ын Чикаго болон Япон Улсын Осака хотуудад болно PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-11-13, Ням

Image 

АНУ дах Монгол Соёлын Төв ТББ болон Англофрейт компаний санаачлагаар Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн худалдааг

2016 оны 11 сарын 17 оос 11 сарын 28 ны хооронд

Экспорт Монголиа нэртэйгээр АНУ-ын Чикаго болон Япон Улсын Осака хотуудад Гадаад харилцааны яам, АНУ дах Монгол Улсын Элчин сайдын яам, Япон Улсын Осака дахь Монгол улсын Консулын газар, АНУ-ын Чикаго хот дахь Монгол Соёлын Төв, Япон улсын Sanasa Assist компани гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.


Үзэсгэлэнгийн зорилго: Олон улсын чанар стандартад нийцсэн Монголын бараа бүтээгдэхүүнийг Япон болон Хойд Америкийн зах зээлд экспортлон гаргах, нийтэд таниулах экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бололцоогоор хангах АНУ болон Япон улсаас чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлох хүсэлтэй байгууллага хувь хүмүүсийг тухайн улсын байгууллагуудтай холбож өгөх юм.

Тус арга хэмжээнд Монголчууд болон Монголын анд нөхдөө өргөнөөр хамруулан оролцохыг суугаа орны Монголчуудын холбоо, байгууллагуудад уриалан урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг


Холбоо барих: Web: www.Madeinmongolia.us
FB: Madeinmongolia
E-mail: Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй

Утас: 976-99913965, 99100763, 99095078

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-11-25, Баасан )
 
< өмнөх   дараах >