“Азийн 7 хоног”-ийн хүрээнд Монголыг сурталчилсан олон арга хэмжээ, үйл явдал боллоо PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-11-13, Ням
Image 
 
2016 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 8-ны өдрүүдэд “Азийн 7 хоног”-ийн хүрээнд Беркли дахь Калифорнийн Их сургуулийн Дорнод Ази судлалын хүрээлэн болон “Монгол санаачлага” хөтөлбөрөөс зохион байгуулсан “Монголын эзэнт гүрний талаарх шинэлэг судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд дэлхийд нэртэй Беркли дахь Калифорнийн их сургууль, Харвард, Орегон, Иерусалим, Пенсилвани, Вашингтоны их сургуулиуд болон МУИС-аас монголч эрдэмтэд, судлаачид оролцож илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ бага хуралд Ерөнхий консул С.Эрдэнэ оролцож Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр тус их сургуулийн дэргэд Монгол судлалын төв үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаад баяр хүргэж үг хэлэв.
 
Беркли дахь Калифорнийн Их сургуулийн “Монгол санаачлага” хөтөлбөрөөс 2016 оны 10-р сарын 4-нд зохион явуулсан “Монголын бичгийн соёлын түүх” сэдэвт лекц-хэлэлцүүлэг болон монгол зураачдын үзэсгэлэнд Ерөнхий консул С.Эрдэнэ оролцож монголынхоо соёлын өвийг Америкт сурталчлахад хувь нэмрээ оруулж буй зураач Д.Цолмон, Л.Мөнхтөр нарт ЕКГ-ын Хүндэт Өргөмжлөл гардуулав.

Монголыг сурталчилсан эдгээр арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Дорнод Ази судлалын хүрээлэн, “Монгол санаачлага” хөтөлбөр, Беркли дахь Калифорнийн Их сургуулийн багш, урлаг судлаач профессор Ц.Уранчимэг нарт гүн талархал илэрхийлье!
 
 
 
Image
 
 
Image
 
 
Image
 
 
Image
 
 
Image 
 

MУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын  Газар

 www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-12-30, Баасан )
 
< өмнөх   дараах >