Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпод Монголын баг түрүүллээ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-11-13, Ням

Image 

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпод Монголын баг түрүүллээ.

Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцлоо.

Багийн бүрэлдэхүүнд:

 

1. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
5. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
7. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
8. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
9. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
10. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
11. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
12. Б.Биндэръяа (8 нас)
13. Д.Гэрэлт-Од (8 нас) /Туркийн нээлттэй тэмцээний дөрөвдүгээр байрт/
14. Б.Энхлүүн (7 нас)

Тус тэмцээнд манай багийн 14 тамирчдаас 11 нь 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ. Медаль авч чадаагүй тамирчид маань мөн л дэлхийн олон шилдгүүдийг ардаа орхин шагналт байрт шалгарч хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулсан юм.

Дэлхийн оюунаа гайхуулагч Монголын баг тамирчдад онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлсэн оюуныг дэмжигч "Оюуны Ундраа Групп"-ын хамт олонд болон "Шилмэл загвар" ХХК-д талархсанаа илэрхийлье. 

Лас Вегас хотод байх хугацаанд Монголынхоо баг тамирчдад санаа тавьж тусалж дэмжиж байсан тус хотод ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүддээ баярлалаа.

Тамирчдаа цаг наргүй бэлдэж амжилтынх нь үндэс болсон академийн багш нар, хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэж буй тамирчдадаа дахин дахин баяр хүргэе.

 

Image
 

news.gogo.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-12-30, Баасан )
 
< өмнөх   дараах >