Нью-Йоркийн марафонд Монгол тамирчин ангилалдаа III байр эзэллээ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-11-13, Ням
Image 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцлоо. Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд орсон бол, гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан юм.
 

“Ахиллис Монгол” байгууллагаас “Итгэл Найдвар Боломж – Улаанбаатар” хагас марафоныг Монголдоо зохион байгуулж, 2015 ба 2016 онд 7000 орчим хүнийг гүйлтэнд хамруулж, 20.000 гаруй хүн ирж үзсэн байдаг. Мөн “Ахиллис хүүхэд”, “Даван туулагч”, “Марафон аялал” хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагааг үнэлж төв байгууллагаас Монголын салбарыг 2016 оны шилдэг салбараар шалгаруулжээ.

Энэхүү марафонд 51995 хүн гүйж, 3 сая хүн үзэж сонирхжээ. Ахиллисийн тамирчид маань 2016 оны 11-р сарын 10-нд эх орондоо ирлээ.

 

Image

Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд орлоо

 

Г.Солонго

www.facebook.com/notes/solongo-ganbat/нью-йоркийн-марафонд-монгол-тамирчин-ангилалдаа-iii-байр-эзэллээ/10211773686836485

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-12-30, Баасан )
 
< өмнөх   дараах >