Ипотекийн зээлийн ШИНЭ ЖУРАМ бүрэн эхээрээ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-12-30, Баасан
Image 
 
Өнгөрсөн удаа хэрэгжиж байсан ипотекийн зээлийн журмаас гол ялгагдах онцлог нь  "Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ.​ Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм.
 

Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах юм. 

Журамд орсон хоёр дахь гол өөрчлөлт юу гэхээр тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан. Цаашдаа ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой" гэж Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа мэдээлсэн юм. 

Шинэ журмаас Онцлох нөхцлүүдээс нь дурдвал:

  • Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна
  • Зээлийн хүү жилийн 8 хувь
  • Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй /Зээл үнэлгээний харьцаа хөрөнгө 70 хувиас дээшгүй/
  • Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлого 45 хувиас хэтрэхгүй
  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн нийт хэмжээ 80м2-аас ихгүй зэрэг заалт тусгагджээ. /элгэрэнгүй мэдээллийг дор үзүүлсэн журмаас харна уу.

 

ikon.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2017-02-16, Пүрэв )
 
< өмнөх   дараах >