Aливаа бэрхшээлийг хэцүү хэмээн шантрах бус туршлага гэж бодох хэрэгтэй юм шүү! PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2016-12-30, Баасан
Image 
 
"Чи ч үнэхээр азтай юмаа.Хүний газар дуртай ажилаа хийгээд л..." гэсэн яриа их сонсох юм. Гэхдээ АЗ гээч зүйл зүгээр суудаггүй, зүлгэж суудаг хүмүүст их ирдэг гэдгийг мэдэж авсандаа. Тийм ээ би дуртай, гайхалтай ажилаа олсон. Хамгийн гол нь одоо байгаа энэ өндөрлөгт гарах гэж ямар их зүйлийг туулж, хөдөлмөрлөж, юуг ардаа үлдээснийг тэр болгон хүмүүс мэдэхгүй.

Солонгос оронд анх гэрээт ажилтанаар ирж байлаа. Яагаад ч юм саяхан мэт санагдана. Гэтэл одоо энэ улсад өөрийн хүсэн мөрөөдөж байсан дуртай урлагийн байгууллагад ажиллах болж дуучин хэмээгдэж басхүү үндсэн мэргэжил болох багшаа ч хийж байх юм. Амар хялбар олдоогүй миний 'хүсэл, мөрөөдөл, зорилго' биелэсэн байх...
 
Үйлдэвэрт ажиллахаар анх ирээд санаанд ч оромгүй навсгар, тоостой, харанхуй, аюултай, хэлэхийн аргагүй хүнд үйлдвэрүүдэд ажиллаж байхдаа өрийнхөө хүсэл мөрөөдлөө орхилгүй, болохоос нь болохгүйг нь хүртэл явж суусан газраасаа шороо атгасаар өдий зэрэгт хүрсэндээ сэтгэл хангалуун байгаа ч цаашдаа улам ихийг хийж бүтээх сэтгэл оволзсоор, дүрэлзсээр...

...Өнөөг хүртэл Солонгос орныг ёстой л хөндлөн гулд явж Олон орны дуучидтай хамтран бүхий л аймаг, хотуудад очиж зуун зуун тоглолтуудыг хийн Монголоороон гоёж, ая дуугаа өргөж, алдартай нэвтрүүлэгт уригдан оролцож, мянга мянган хүүхэд багачууд, хүмүүст сургалт зохион багшилж Монголынхоо гайхам түүх соёлыг бахархалтайгаар суртачилан таниулсаар байна.

Цаашдаа ч энэ үйл хэргээ итгэл бардам үргэлжүүлэн явах ба бусад залууcтаа үлгэр дуурайлал нь болж явах эрхэм үүрэг хариуцлага аяндаа бий болж байна.

2016 онд Олон Улсын чанартай дуулаачдын тэмцээн наадмуудад удаа дараа оролцож Гран При болон бусад шагналуудыг авч, анхны уран бүтээлээ Солонгост амжилттай гаргаж, олон арван сургалтуудад багшаар томилогдож, хүмүүнлэгийн үйлсэд ч гар бие оролцож, томоохон тв-ийн нэвтрүүлэгт уригдан орж ёстой л аз хийморь гийсэн, амжилт бүтээлээр дүүрэн он болон өнгөрч байна.

Магтахад нь баярлалаа гэж урам орно зарим нь шүүмжлэхэд чамд амжилт хүсье гэж хариулна.

Ер нь би өнгөрсөндөө хэзээ ч гомдоллож, үгүйсгэдэггүй. Амьдрал шударга бус гэдгийг мэддэг болсон учраас аливаад ул суурьтай хандахыг хүсдэг болсон.

Их зүйлийг хэлмээр байгаа ч эцэст нь аливаа бэрхшээлийг хэцүү хэмээн шантрах бус туршлага гэж бодох хэрэгтэй юм шүү. Ингэж л чадвал таны өмнө байнга эерэг, боломжит хаалга өөрөө үүдээ нээдэг юм даа.

Та бүхэндээ болон өөртөө ирж буй 2017 ондоо улам илүү #АМЖИЛТ.


Албан ёсны пейж хуудасны админ:

ГАНАА.S буюу БНСУ дахь Олон Үндэстэний дуулаачдын "MONTANT"
(다문화 다국적 노래단 (주)몽땅) байгууллагын дуучин С.ГАНТОГОО (가나)
 
www.facebook.com/GANAA.Official
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2017-02-16, Пүрэв )
 
< өмнөх   дараах >