Фото Агшин

oakland_newyear_2009_001


Холбоотой

Сайтад: 1 зочин холбоотой байна


Үйл Явдалууд

Одоогоор ямар нэгэн үйл явдал төлөвлөгдөөгүй байна!
Америк дахь монголчуудын ажлын яармаг PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2017-02-16, Пүрэв

Image 

Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг гэж юу вэ?

Америкийн их сургууль, коллежид сурч байгаа Монгол оюутнууд, мөн мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудад зориулсан хөдөлмөрийн яармаг юм.

Хэзээ болох вэ?

2017 оны 3 сарын 18 наас 20-ныг дуустал.

Болох газрыг хаяг байгаа юу?

Talaris Conference Center: 4000 NE 41st St, Seattle, WA 98105
(3/19 болон 3/20-ны өдрийн арга хэмжээнүүд маань энэ газарт болох юм. 3/18-ны аялалууд бүгд гадуур болох бөгөөд, тухайн аялалуудад зориулж удахгүй бүртгэл явуулж эхлэх болно).

Энэ арга хэмжээгээр яг юу болдог вэ?

Энэхүү арга хэмжээ маань нийт 3 өдөр үргэлжилдэг. Үүнд: зочилж очиж буй хотын аялал, дэлхийн томоохон компаниудийн оффисуудаар зочлох боломж, муж, мужаас ирсэн хүмүүс хоорондоо уулзаж танилцах networking event, хүндэт зочин илтгэгч, нээлттэй хэлэлцүүлэг, ажил мэргэжил, карьер, хувь хүний хөгжлийн холбогдолтой сургалт/семинар болон үндсэн хөдөлмөрийн яармаг маань ордог. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 100-150 оюутан, залуус муж, мужаас ирж оролцсоор ирсэн.

Өмнө нь зохион байгуулж байсан уу?

Хамгийн анх 2014 онд Чикаго хотод зохион байгуулж байсан бол, удаах нь Вашингтон ДиСи хот, тэгээд өнгөрсөн жил Сан Франциско хотод амжилттай зохион байгуулсан байгаа.

Энэ жилийн арга хэмжээ юугаараа онцлог вэ?

4 дэх жилдээ зохион байгуулах гэж байгаа арга хэмжээ маань Америкийн баруун хойд эргийн мөнхийн ногоон гэж нэрлэгддэг Seattle хотод болж байгаа. Seattle хотоор аялаж Space Needle, Kerry Park, University of Washington, Pike Place Market зэргээр аялахаас гадна дэлхийн томоохон компаниуд болох Microsoft, Amazon, Google компаниудын оффисуудаар зочлох боломжтой (тодорхой тооны учраас бүртгэл авах болно). Мөн дээр дурьдсанчлан боловсрол, ажил, мэргэжлийн талаар үнэтэй зөвөлгөө өгч, яриа хийх салбартаа амжилттай яваа Монгол залуусыг урьж, авчирч оролцуулах юм. Өөр хоорондоо танилцах networking event үүд бас төлөвөлгөдсөн байгаа учраас оройн цагаар уйдна эсвэл хүн танихгүй гэж санаа зоволтгүй. Ингээд сүүлийн өдөр нь Монголоос болон АНУ-с ажил олгогчид авчирч та бүхэнтэй уулзуулж, нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл солилцох, та бүхний resume/CV-г авч, тохиромжтой гэж үзвэл ажлын ярилцлаганд хүртэл дуудах боломж гарна гэж итгэж байгаа. Мөн Монголоос Хөдөлмөрийн Яамны төлөөлөл, мөн АНУ дах Монгол Элчин Сайдын төлөөлөл хүрэлцэн ирж ажлын зах зээл, эрэлт хэрэгцээ, боловсрол, мэргэжлийн талаар үнэтэй мэдээлэл хуваалцдаг байгаа.

Энэ арга хэмжээг ямар хүмүүс зохион байгуулж байгаа вэ?

Нийт 9 багт 35 оюутан, залуус өөр өөр муж, хотоос хуваарилагдан 2016 оны 8 сараас хойш ажиллаж байгаа билээ. Энэ дотроо MNG Summit ТББ гэсэн албан ёсны бүртгэлтэй байгууллагын үндсэн гишүүд орсон байгаа. Эдгээр гишүүд нь өмнөх 3 жилийн арга хэмжээг зохион байгуулалцаж байсан юм.

Хэзээ болох вэ?

2017 оны 3 сарын 18 наас 20-ныг дуустал.

Болох газрыг хаяг байгаа юу?

Talaris Conference Center: 4000 NE 41st St, Seattle, WA 98105
(3/19 болон 3/20-ны өдрийн арга хэмжээнүүд маань энэ газарт болох юм. 3/18-ны аялалууд бүгд гадуур болох бөгөөд, тухайн аялалуудад зориулж удахгүй бүртгэл явуулж эхлэх болно)
Talaris Conference Center

Бүх хүнд нээлттэй юу?

Их сургуулийн оюутан, эсвэл мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудад бүгдээрэнд нь нээлттэй.

Очихын тулд юу хэрэгтэй вэ?

Манай вэбсайт болох: http://mngsummit.org/mn/register дээр орж бүртгүүлэх хэрэгтэй. Мөн өөрийнхөө resume-г хавсаргах хэрэгтэй. Харин та өөрөө ирэхдээ resume ээ бас хэвлээд ирвэл хэрэгтэй шүү. Мөн арга хэмжээ болох үеэр business casual хувцаслаж ирэхээ мартав аа.

Оюутан, залуус оролцоход ТӨЛБӨРТЭЙ юу?

Үгүй. Манай арга хэмжээ оюутан, залуучууд оролцоход үнэ ТӨЛБӨРГҮЙ. Харин ч бид арга хэмжээний үеэрх өглөөний коффе, жигнэмэг, өдрийн хөнгөн хоолыг гаргадаг байгаа. Та харин өөрийн байрлах байр, унаагаа зохьцуулах хэрэгтэй болно гэсэн үг. Зочид буудал, эсвэл Airbnb.com гээд сайтуудаар хямдхан байр хайж олох боломжтой. (Хотын аялал + Компаний аялал маань $10 ийн төлбөртэй. Үүгээр бид бензиний зардлаа гаргаж авах юм. )

Компань яаж оролцож болох вэ?

Бидэнтэй холбоо барина уу.

Танай ашгийн бус, энэ төслийг яаж дэмжих вэ?

- https://www.gofundme.com/macf2017 аар орж манайд хандив өргөх
- Эсвэл бидэнтэй холбоо бариад ямар байдлаар туслах боломжтойгоо хэлнэ үү.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл хаанаас авах вэ?

Манай вэбсайт: http://mngsummit.org/
Фэйсбүүк: https://www.facebook.com/MACF2017/

Утас:
Washington DC:(571) 388-0584
Chicago, IL:(773) 892-8800
Los Angeles, CA:(213) 327-8781
Seattle, WA:(206) 854-9615

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2017-05-12, Баасан )
 
< өмнөх   дараах >