Фото Агшин

oakland_newyear_2007_053


Холбоотой

Сайтад: 11 зочид холбоотой байна


Үйл Явдалууд

Одоогоор ямар нэгэн үйл явдал төлөвлөгдөөгүй байна!
“United Airlines”-т ажилладаг монгол эмэгтэйн талаар онцолжээ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2017-06-13, Мягмар

Image 

"Asia Russia" цахим хуудаст Монгол Улсын иргэн, “United Airlines” компаний ажилтан Б.Цэрэнбат бүсгүйн тухай онцолжээ. Тус мэдээлэлд, “Хэрвээ та “United Airlines”-ын онгоцоор зорчиж байсан бол Цэрэнбат хэмээх эрэгтэй нэртэй монгол үйлчлэгч бүсгүйтэй уулзсан нь гарцаагүй.

Батмөнхийн Цэрэнбат Монголын нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгссөн. 2007 оноос тэрээр “United Airlines” компанийн үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ. Тус компани нь АНУ-ын хамгийн том агаарын тээврийн компани юм.

 

2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон “Continental Airlines”-тай нэгдсэнийхээ дараа “United Airlines” нь дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани болсон билээ. Тус агаарын тээврийн компани нь 1926 онд үүсэн байгуулагдаж, "Boeing air Transport" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус компани нь дэлхийд анх удаа онгоцны үйлчлүүлэгч ажиллуулсан түүхтэй. Хамгийн анхны онгоцны үйлчлэгч нь Эллен Чёрч гэх эмэгтэй байжээ.

Б.Цэрэнбат “Агаарын тээврийн томоохон компаний онгоцны үйлчлэгч болоход монгол хэл маань тусалсан” хэмээн ярьсан. Тухайлбал, түүний төрөлх хэл "United Airlines" компанид ажиллах боломж олгожээ. Бүсгүй оросоор бага зэрэг ярина. Тэрээр сэтгүүлч болохыг мөрөөдөж байсан ч сэтгэл судлаач, мөн онгоцны үйлчлэгч болжээ. Түүний онгоц Аляскаас Бээжин нисэх үед төрөлх Монгол орноо агаараас тольддог. Нисэгчид энэ тухай мэддэг тул Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисэх үедээ Цэрэнбатыг онгоцны бүхээгтээ урьдаг байна.

Б.Цэрэнбат бүсгүй нислэгийн явцад үргэлж Монгол улсын төрийн далбаа бүхий тэмдэг зүүж явдаг. Зорчигчдын дунд яваа монголчуудтайгаа уулзаад тэрээр ихэд баярлана. Ялангуяа ахмадууд түүнд маш их талархалтай ханддаг байна. Тэрбээр онгоцоор зорчигчдоо МИАТ-ыг сонгодог. Түүний хэлснээр, МИАТ нь дэлхийн хамгийн шилдэг, хамгийн аюулгүй агаарын тээврийн компани. Монголын агаарын тээврийн компаний үйлчилгээ дэлхийд хамгийн шилдэг нь хэмээн тэрээр хэлэв.

Б.Цэрэнбат нэг удаагийн нислэгийн үеэр Барак Обаматай уулзжээ. "Тэр үед тэрээр сенатын гишүүн л байсан. Тиймээс миний толгойд түүнтэй зургаа авахуулах бодол төрөөгүй. Хэрвээ түүнийг АНУ-ын ерөнхийлөгч болохыг мэдсэн бол заавал зургаа хамт авахуулах байлаа" хэмээн Цэрэнбат инээмсэглэж ярьсан юм. Б.Цэрэнбат аз жаргалтай эхнэр, ээж юм. Түүний бодлоор, монголчууд тэнгэрлэг учраас ажил нь өөрт нь ихэд зохидог байна. Гэвч тэрээр зөвхөн United Airlines"-т ажилладаггүй. Бүсгүй "Чикаго Монголз" сонинд ажиллаж, АНУ-д ирж буй монголчууддаа ажил олох, гуйвуулга хийх, орон сууцны асуудалд тусалдаг байна. Түүнээс гадна Б.Цэрэнбат дэлхийн монголчуудын янз бүрийн үйл ажиллагааны байнгын оролцогч юм” хэмээн бичжээ.

 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
 
< өмнөх   дараах >