Бельгийн Вант Улсад амьдарч байгаа Монголчуудын анхны эрдмийн баяр боллоо PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2017-06-13, Мягмар
Image 
 
Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн хаврын адаг сарын шинийн 3-ны Билэгтэй сайн өдөр Бельги дэх “Ирээдүй” Монгол сургуулийн хамт олон “Багш-сурагчид-эх эцгүүд”-ийн хамтын их хүч хөдөлмөрөөр буй болсон бага хугацааны их амжилтаа тайлагнасан анхны “Эрдмийн баяр”-аа утга агуулгаар баялаг сайхан тэмдэглэлээ. “Эрдмийн баяр”-ыг нээж Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд ноён О.Оч үг хэлж, Монголчуудын Нэгдсэн Холбооны тэргүүн Д.Баясгалан бяцхан хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйг зөгнөн билэгшээж ерөөл айлдлаа.
 
БССШУЯ-ны сайдын зөвлөх хатагтай Ж.Цолмон “Ирээдүй” Монгол сургуулийн үйл ажиллагаанд баяр хүргэн цаашид улам их амжилт гаргаж хэтдээ Монгол дээд сургууль болтлоо хөгжих бааз суурь болоорой хэмээн хүссэн нь тус сургуулийн хамт олонд урам зоригийг төрүүллээ.

2016 оны 10 сарын 1 нд нээгдсэн тус сургууль нийт 36 цагийн цагаан толгойн хичээл ороход сурагчид бүх үсгээ таньж уншиж, бага зэргийн бичиж чаддаг болсон амжилт нь эх орондоо 23 жил Бага ангийн багшаар ажилласан МЗХ-ны " Хөдөлмөрийн алдар" алтан медальт, Монголын авьяастаны холбооны "Манлайлагч багш" алтан медальт, "Арга зүйч" болон мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй Л.Оюунчимэг багшийн чадварлаг баялаг туршлага, тус сургуулийн захирал Э.Нэргүй, эх эцэг, сурагчидын хамтын хичээл зүтгэлийн үр дүн билээ.

Сургуулийн захиргаанаас Даам, Шатар, Дуу, Шүлэг, Зураг, Цэвэр бичлэг, Хурдан зөв уншлага зэрэг сэдвүүдээр "Эрдмийн баяр"-аа угтан зарласан 1 сарын уралдаант шалгаруулалт нь жинхэнэ багш- сурагч-эцэг эхийн гурвалсан холбоог улам бэхжүүлсэн сайхан ажил боллоо.

“Эрдмийн баяр” утга агуулгаар баялаг сайхан зохион байгуулсан Сургуулийн удирдлага, багш нар, эх эцгүүд эд, сурагчиддаа халуун талархал илэрхийлж, улам их амжилт хүсье!

Монгол хүүхдийн гэгээн оюун бадартугай!

Бельги дэх Монголчуудын Нэгдсэн Холбоо

Мэдээллийг бэлтгэсэн: хилийн чанад дах монголчуудын төрийн бус байгуулагуудын xэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Б.Батбаяр, Д.Баясгалан

 

facebook.com/MongoliansAbroad

 

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-13, Мягмар )
 
< өмнөх   дараах >