Bay Area Mongols
Тавай Морил, Зочин
Please Холбогдох or Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Шинэ мэдээ (1 үзэж буй) (1) Guest
Go to bottom Хариу Илгээх Favoured: 0
СЭДЭВ: Шинэ мэдээ
#1034
Шинэ мэдээ 2009/09/06 00:20  
Бэй Арэа-д ажиллаж амьдарч байгаа Монгол эмч нарын уулзалт ярилцлага 2009 оны 8 сарын 29нд АДМЭХ(Америк дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоон)-ы байранд зохион байгуулагдлаа. Уулзалтанд хүн ардын эрүүл энхийн манаанд зогсож, эзэмшсэн мэргэжилдээ өөрийн бүхий л амьдарлаа зориулсан, ажлын дадлага туршлагатай, хаана ч, хэзээ ч, хэнд ч мэргэжлийн тусламж үзүүлж чадах чадвартай, манай үе үеийн эмч нарын төлөөлөл ирсэн байлаа.
Тэд өөрсдийн мэргэжлийн онцлог, ажлын дадлага туршлага, тохиолдож байсан зарим нэгэн сонирхолтой явдал, эмч нар цаашид хамтарч юу хийж болох талаар санал бодлоо солилцон чин сэтгэлийн халуун яриа өрнүүлж байв.
Уулзалт ярилцлаганд АДМЭХ-ийн тэргүүн Н. Сүрэнхорлоо, АДМЭХ-ийн тэргүүлэх гишүүн, Анагаах ухааны их сургуулийн дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, дотоод шүүрэл судлалын их эмч Д. Пүрэвсүрэн нар оролцож, эмч нарын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, олон сайхан зөвлөмж, зөвлөгөө өглөө.
Уулзалтын үеэр АДМЭХ-ийн дэргэд Монгол эмч нарын салбар зөвлөл байгуулан тэргүүнээр нь дотоод шүүрэл судлалын их эмч Д. Пүрэвсүрэн сонгогдлоо.
Уулзалтын үр дүнд эмч нар хамтарч цаашид төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээр, Америкид ажиллаж амьдарч байгаа Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон янзын ажил хийх үндэс тавигдлаа.
Эмч нарын санал бодлыг сонсож, бидний ажлыг дэмжиж байгаа АДМЭХ-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Уулзалт ярилцлаганд хүрэлцэн ирж халуун дотно яриа өрнүүлсэн эмч нартаа баярлалаа.
Ярилцлаганд хүрэлцэн ирж амжаагүй эмч нараа бидэнтэй холбогдож АДМЭХ-ийн дэргэдэх эмч нарын салбар зөвлөлийн ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Г. Батцэцэг
Enter code here   
Please note, although no boardcode and smiley buttons are shown, they are still useable
 
Logged Logged  
  Reply Quote
Go to top Хариу Илгээх
Powered by FireBoard