Техасын Монголчууд шинэ жилээ анх удаа хамтдаа тэмдэглэлээ
Бичсэн: Administrator   
2008-01-08, Мягмар
 
Image
 Техас мужид ажиллаж амьдарч буй Монголчууд маань анх удаагаа “New Year 2008-Texas Mongols” хэмээх шинэ оны баяраа 12 сарын 30-ны өдөр хамтдаа тэмдэглэлээ. Франклин хотноо Монголчууд дуутай хууртай, бүжиг наадамтай, инээд хөөртэй, шар тостой сүүтэй цайтай, өөх тостой хонины махан буузтайгаар нэгэн шинэ жилийг угтан баярлав.

Бяцхан охидын төгөлдөр хуурын тоглолт, уран сайхан шүлэг, дуу хуур энэ үдшийн оргил үзүүлбэр байлаа. Өвлийн өвгөн аав айлчлан бэлэг сэлтээ гардуулж, оны шилдгүүдээ шалгаруулав. Техасын Монголчууд 2007 онд анх удаагаа Наадмаа хамт тэмдэглэсэн билээ. Ийнхүү үүнээс хойш Наадам, Шинэ жилээ хамтдаа тэмдэглэж байя хэмээн тохиролцлоо. Энэ баярын тухай болон Техасын Монголчуудын тухай http://groups.yahoo.com/group/texasmongols/ линкнээс сонирхоно уу.     

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-01-30, Лхагва )