АЛСЫН АМЕРИКИЙГ ЄВЄГ МОНГОЛЧУУД ЭЗЭГНЭЖ БАЙЖЭЭ
Бичсэн: Administrator   
2008-01-12, Бямба

Image 

Улаанбаатар./МОНЦАМЭ.Д.Догсмаа/ МУ-ын соёлын гавьяат зvтгэлтэн, Флоридагийн их сургууль, Парисын дорно дахины хэл, соёл иргэншлийн дээд сургуулийн урилгын профессор С.Жамбалдорж Америк тивийг євєг монголчууд анх нээсэн тvvхийг газар усны нэр, хэлний баримтаар нотолсон хэмээн ГХЯ-нд мэдээлэл хийлээ. Анх 1974 онд Орос, Америкийн эрдэмтэд Алеутын арлууд дээр гурван сар археологийн судалгаа хийж монголын "Говь" хийцийн чулуун зэвсэг олжээ.

 

 

Энэ нь Америкийг анх хэн нээсэн бэ гэдэг оньсогыг тайлах хамгийн чухал нээлт болсон ч харамсалтай нь эрдэмтэд монгол хэл мэдэхгvй байсан тул тэдгээр арлууд нь язгуур монгол нэртэй байсныг мэдээгvй байна. Иймд Христофер хэмээх далайчин 1492 онд Америк тивийг нээсэн гэдэг нь тvvхэн vнэнийг гуйвуулсан, шинжлэх ухааны vндэслэлгvй худал мэдээлэл гэж С.Жамбалдорж vзэж байна. Алеутын арлууд нь 1867 он хvртэл оросын харьяанд байгаад Америкийн Аляски муж болсноос хойш 140 жил єнгєрчээ. Эдгээр аралд Адаг, Атга, Санак, Тана, Унга, Самалга, Дээр, Танга зэрэг нэртэй арлууд байдаг бєгєєд "Атту" гэдэг нь "Атуу", эсвэл "Атуух" хэмээх эр, эм аль нэг загасны нэр байж болох, "Чагаан тайгун" арлыг "Цагаан тайга" гэдэг монгол хvнд дэндvv ойлгомжтой vг хэллэгvvд маш их байдгийг хэл шинжлэлийн талаас нь тайлбарлалаа. 30 гаруй жил энэ бvгдийг судалсан судлаач маань Америк тивд хvрсэн Азийн анхны хvмvvс нь монгол гаралтай, монгол унаган хэлтэй, монгол говь хийцийн чулуун зэвсэгтэй євєг монгол хvмvvс байсан гэдэг дvгнэлтэд хvрчээ.

Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн Tsogoo, 2008-04-07
Ene unen shuu, sayhan, erdemted 13,000 jiliin emneh chuluugsan hunii baas Oregon-oos olj DNA-g shinjleed, Mongol huniih baisan gedgiig ni barag helsen gene lee.
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-04-07, Даваа )