Google-ийн Gmail-ээр дамжуулан үнэгүй яриа хийж болох нь ээ
Бичсэн: Administrator   
2010-08-30, Даваа
Image 
 
Google нь Skype зэрэг интернет телефон утасны компаниудтай хамтран ажиллаж вэб-д суурилсан үнэгүй электрон шуудангийн үйлчилгээгээр хэрэглэгчдэдээ яриа хийх боломжийг олгож байгаа юм.
 
Google-ийн Крейг Уолкер-ын ярьснаар энэхүү үйлчилгээ хямд агаад хялбар харилцаа холбоог санал болгох юм.
 
Энэхүү үйлчилгээгээр хэрэглэгчид Gmail-ийн хаягаа ашиглан суурин болон үүрэн утасруу дуудлага хийж болно. Америк, Канадын хаана ч энэ үйлчилгээ жилийн эцэс хүртэл үнэгүй байх ба Англи, Франц, Хятад, Германлуу ярихад минутын 2 цент байх юм. Саяхныг хүртэл Google компютероос компютерлуу дүрст болон дуут дуудлагын үйлчилгээтэй байсан билээ. Google-ийн бүтээгдэхүүний менежер Крэйг Уолкерын ярьснаар энэ үйлчилгээ үнэхээр том амжилт болж байгаа ба сая сая хэрэглэгчид Gmail-ийн вэб хуудаснаасаа утасны дуудлага хийх боломжтой ажээ.



Ийнхүү өндөр чанартай, хямд дуудлага хийхэд ямар нэгэн нэмэлт програм татах шаардлагүй бөгөөд энэ нь хэрэглэгчдэд илүү үр дүнтэй байгаа юм.  
 
Энэхүү үйлчилгээ эхлээд Америкт ашиглах боломжтой ба тун удалгүй олон улсын хэрэглэгчдэдээ хүргэнэ гэж найдаж байгаагаа компаны төлөөлөгч ярьсан байна.  Google, Skype компаниудын энэхүү үйлчилгээ нэвтэрч эхлэхэд Gmail-ийн вэб хуудсан дээр яриа хийх цонх гарч ирэх юм.

 

Э.Анхбаяр

shuud.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-06, Даваа )