Өэци (Oetzi) хэмээх цасны хүнийг оллоо
Бичсэн: Administrator   
2010-08-30, Даваа
Image 
 
Италийн Альпийн нуруунаас олдсон Өэци (Оetzi) хэмээх 5000 жилийн настай хүнийг  хүндэтгэлийн зан үйлийн дагуу оршуулсан байж магадгүйг археологчид хэлж байна

Цогцсонд задлан шинжилгээ хийж үзэхэд Oetzi сумны шархнаас болж нас баржээ. Гэвч энэ талаар маргаантай байгаа ба шинэ судалгаагаар түүнийг үхсэнээс сарын дараа цогцосыг нь одоогийн олдсон өндөр уулын хавцалруу зөөжээ. Тиймээс түүнийг олсон газар Oetzi-г хөнөөсөн газар биш харин ёс төртэйгөөр оршуулсан газар байж магадгүй юм. Ромын үндэсний түүх угсаатны зүйн музейн профессор Лука Бондиоли болон түүний Америк Италийн хамтарсан багийн явуулсан шинэ судалгаа Антикьюти сэтгүүлд хэвлэгджээ.
 
Oetzi-г анх Итали, Австрийн дундах Альпийн нурууны хил дээрээс 1991 онд олж байжээ.  Анхандаа түүнийг орчин үеийн уулчны цогцос байна гэж бодсон ч дараа нь эрдэмтэд 5000 гаруй жилийн настай занданшуулсан шарил гэдгийг баталсан юм. Задлан шинжилгээгээр түүнийг мөрөндөө сумны шарх авч нас барсныг тогтоосноос хойш Oetzi нэг хэсэг шуугианы бай болсон.

Профессор Бондиоли-ийн хэлснээр өндөр уулын хавцалд оршуулсан учраас Oetzi маш чухал нэр хүндтэй хүн байсан ба омгийн удирдагч ч байсан байж магадгүй юм.

Энэхүү гайхалтай эртний хүний занданшуулсан шарилын талаар эрдэмтэд санал зөрөөтэй байгаа ч нэг тодорхой зүйл нь гэвэл Oetzi-н талаар нарийн судлах хэрэгтэй байгаа юм.
 
 
shuud.mn
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-06, Даваа )