Беларусийн метрод дэлбэрэлт болов
Бичсэн: Administrator   
2011-04-12, Мягмар
Image 
 
Беларусийн нийслэл хотын төвд оршдог нэгэн  метрод дэлбэрэлт болж, 12 хүн /7 эрэгтэй, 5 эмэгтэй/ амь насаа алдаж, 192 хүн шархдаж, бэртсэн байна. Ерөнхийлөгч Лукашенко уг дэлбэрэлтийг “гадаадаас зохион байгуулсан” гэж дүгнэжээ.

Беларусийн ерөнхийлөгч Лукашенко оройн ид ачаалалтай үеэр “Октябрьская” станцын платформ дээр гарсан дэлбэрэлтийг гадаадаас зохион байгуулсан байж магадгүй гэдгийг үгүйсгээгүй бөгөөд “гэхдээ гэмт этгээд бид нарын дундаас гарсан байж бас болзошгүй” юм гээд гэмт этгээдийг илрүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг холбогдох эрх баригчдад үүрэг болгосон байна.
 
Энэхүү дэлбэрэлт нь Беларусь улс дотооддоо улс төрийн зөрчил тэмцэл ихтэй үед гарсан бөгөөд ерөнхийлөгч Александр Лукашенко 16 жилийн турш Беларусь орныг “төмөр гараар” захирч иржээ.
 
Гарсан дэлбэрэлтийг Белорусийн Ерөнхий прокурорын газраас террорист ажиллагаа гэж албан ёсоор дүгнэв.

Энэ тухай РИА новости агентлаг ерөнхий прокурорын орлогч бөгөөд  мөрдөн байцаах  хэсгийн Андрей Шведын мэдэгдлээс иш татан мэдээлжээ. Өмнө нь ч албан бусаар энэ хэргийн аллага гэж хэлж байлаа.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко мөрдөн байцаалтыг хурдан явуулахыг шаардлаа. Төрийн тэргүүн уг хэргийг “ноцтой өдөөлт” гэж нэрлэв. Тэрээр амь үрэгдэгсдийн дурсгалд гашуудлын өдрийг энэ сарын 13-нд зарлана гэдгээ мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч зэвсгийн бүх агуулахуудыг шалгах үүргийг Батлан хамгаалах яаманд өгчээ. 


Эх сурвалж: AFP

news.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-04-16, Бямба )