Европт шинэ төрлийн халдварт өвчин тархжээ
Бичсэн: Administrator   
2011-06-03, Баасан

Image 

Германы хотуудад өргөст хэмхнээс гэдэсний халдварт өвчин илэрчээ. Үүний улмаас 10 хүн амиа алдаж, 100 гаруй хүн өвчилсөн байна. Тэр дундаа Хамбургэд уг өвчний халдвар харьцангуй өндөр байгааг албаны хүмүүс онцолжээ. Тэдний үзэж буйгаар Испаниас орж ирсэн өргөст хэмхнээс уг өвчний халдвар илэрсэн аж.

Өвчний халдвар авсан хүнээс цусаар гүйлгэх, бөөлжих, халуурах, хөлрөх шинж тэмдэг илэрдэг байна.

Ингэснээр 10 орчим хоногийн дараа халдвар авсан хүн бөөрний архаг дутагдалд орсноор хорвоог орхидог ажээ. Шинэ төрлийн гэдэсний халдварт өвчнөөр бага насны хүүхэд, өндөр настан болон биеийн эсэргүүцэл султай хүмүүс өвчилж байна гэж Мюнхен хотын эмнэлгийн ажилтан “AFP” агентлагт өгсөн ярилилагадаа дурьдав.

Европын өргөст хэмхний дийлэнх хувийг Чех улс экспортолдог байна. Тус улсын албаныхан экспортын өргөст хэмхдээ шалгалт хийж байгаа аж. Одоогоор ямар нэгэн өвчний вирус илрээгүй аж.

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-06-07, Мягмар )