Америкийг хөндлөн туулсан аялал. Эхний хэсэг.
Бичсэн: Administrator   
2011-10-11, Мягмар
Image 
 
Америкийн аялан жуулчлах арвин уудам нутаг, үзэж харах үзэсгэлэнт олон газруудаар эртнээс зэхэн бэлтгэж энэ зун хөндлөн гулд аялаад ирсэн нэгэн гэр бүл аян замын сониноо уншигч тантай хуваалцаж байна. Энэ хүн бол Америкийн монголчууддаа хандан хэрэгтэй чухал зөвлөгөө зөвлөмжүүд олныг бичиж хэзээний эчнээ танил болсон Д.Баярсайхан бүсгүй билээ. Тэрээр энэ зун Сакраменто хотоос гэр бүлийн хамт машинаар гарч давхиад баруунаас зүүн эрэг хүртэл сар гаруй хугацаагаар аялан тойроод ирсэн юм. За ингээд аян замын сониноо дэлгэсэн цувралын эхний хэсгийг уншиж сонирхоно уу?
 
Манай гэрийхэн Америкийг тойрох аялалд гарахаар эртнээс төлөвлөж, бэлтгэж байгаад өнгөрсөн 6-р сард 23-д замдаа гарч энэхүү аялалд нийтдээ 37 өдрийг зарцуулсан юм. 
 
Бэлтгэл ажлуудаасаа дурдвал: 

Очиж үзэх, хоноглох, газруудынхаа жагсаалтуудыг гаргаж маршрутаа бэлэн болгов.
Замын тусламжийн үйлчилгээ үзүүлдэг ААА байгууллагын гишүүнээ сунгуулав.
ААА оффисоос тус байгууллагаас гаргадаг газрын зураг, аяллын үнэгүй номнуудыг авав.
Очих газруудын муж, хотуудын аяллын сайтуудаар орж судалгаа хийж, үнэгүй аяллын брошуруудыг захиалав.
Нашийнол паркийн сайт уруу /http://www.nps.gov/index.htm/ орж очих паркуудынхаа мэдээллийг хэвлэж авав.
Машинаа бэлдэж, засвар үйлчилгээг хийлээ.
Аяллын нийт бензиний зардал болон бусад зардлуудын тооцоог гаргаж, билл төлбөрүүдийнхээ асуудлыг шийдвэрлэж санхүүгийн бэлтгэл ажлаа хангав. 
Нашийнол паркийн жилийн пасс $80 билетийг худалдаж авав. Энэ пассийг АйДи-ний хамт үзүүлснээр улсын паркууд орохдоо үүдэнд мөнгө төлөх шаардлагагүй байдаг. Үүнийг дурын нашийнол паркийн үүднээс худалдан авах боломжтой.

Дээр нь замаа сонгох, аяллын ерөнхий зургаа харах зэрэгт Америкийн нэлээд сайн газрын зурган /муж бүрээр, томоохон хот, нашийнол паркуудын дэлгэрэнгүй зурагтай/ ном, интернэт барихгүй газруудад сайн GPS аминд орж байсан.  Мөн очиж үзээгүй паркуудынхаа визитор төвөөр нь эхэлж орвол паркийн тухай киног үзэж, паркийн газрын зураг, сонин зэргийг авснаар байгаа цаг хугацаандаа хаагуур, юуг үзэх, хайкин хаагуур хийвэл зүгээр зэрэг мэдээлэлтэй болоод авна.
 
 
Image
 
 
Аяллынхаа чиглэлээ тодруулъя. Америкийг хөндлөн туулах аяллынхаа гол чиглэлийг хүн бүр л янз бүрээр сонгож авдаг билээ. Зарим нь соёл иргэншил, хоол ундийг нь голчлон сонгож үзэж сонирхдог бол зарим нь урлаг, хот байгууламж, байгаль орчин гэх жишээтэй. Манай гэрийхний хувьд бидний хамгийн дуртай чиглэл болох байгаль орчин, тухайлбал нашийнол паркуудаар аялах, түүний далимд тухайн газрын хүмүүсийн гарал үүсэл, онцлог, хоол ундыг бас анзаараад авах санаатай. Мөн дээр нь Америкийг дэлхий дахинаа илэрхийлдэг хүний гараар бүтсэн гайхамшгуудыг үзэх, боломжоороо алдартай том хотуудаар дайрах том төлөвлөгөөтэй гарсан юм. Зүг чигийн хувьд эхлээд урдуур явж нөгөө эрэг хүрээд, хойгуур буцаж ирсэн билээ.  

Great Basin National park / www.nps.gov/grba/index.htm /- Нивадагийн ганц нашийнол парк буюу цөл дэх цасан оргил. Нивада, Юта мужийн хилтэй ойролцоо байрлах бөгөөд I50 замаар явж байгаад мужийн  487-р зам уруу урагшаа, дараа нь 488-р зам уруу орж 5 майл орчим яваад уг паркт хүрнэ. Нивадагийн цөлөөр нэлээд олон цаг давхиж байгаад сүрлэг сайхан цаст уул нүдний өмнө гараад ирсэн. Бидний хоноглохоор төлөвлөж байсан “Wheeler Peak Scenic Drive” замын эцэст байрладаг кампин сайт цастайгаас хаагдсан байсан тул уул уруугаа буугаад нуурын эрэг дээр камплалаа.  

Үзэх гол зүйлс:
- Great Basin Visitor Center.
- Lehman Cave. Grand Palace tour /том хүн 10 доллар, хүүхэд, ахмад хүн 5 доллар/, Lodge Room tour /том хүн 8 доллар, хүүхэд, ахмад хүн 4 доллар/. 
- 12 майл “Wheeler Peak Scenic Drive” зам

Цаг байгаа бол:
- Хайкин  хийх /13,063-фүт өндөр Wheeler Peaks нийт 8.2 майл, 6 давхар байшингийн өндөртэй тэнцэх лимстоун аркан бүтэц болох Lexington Arch – нийт 5.2 майл, 5000 хүртэлх настай Bristlecone нарс моднууд – нийт 2.8 майл унасан самрыг нь түүж болно гэсэн байна лээ, уулын орой дээрх хэд хэдэн нуурууд гэх мэт/
- Загасчлах

Хамгийн таалагдсан нь: 
-ЭйСи-тэй удаан давхиснаас хамар жаахан битүүрээд байснаа энэд ирээд бүрэн онгойсон. Америкийн хамгийн цэвэр агаартай газруудын нэг бөгөөд шөнийн тэнгэр нь ёстой гоё. Тэндхийн шөнийн тэнгэрийг “The darkest of dark” гэж сонин дээрээ бичсэн байсан ба National Park Night Sky Team-ын үзэж байгаагаар шөнийн оддыг харах хамгийн сайхан паркуудын нэг ажээ. Шөнө орой Сүүн зам /Milky Way/ маш тод сайхан харагдаж байсан.
 
 
Image
 
 
Image
 
 
Zion /Заян/ NP, Юта муж.

Юта муж байгалийн үзэсгэлэн газрууд ихтэй гэдгийг та бүхэн андахгүй бизээ. Үүний нэг Заян парк /http://www.nps.gov/zion/index.htm / бөгөөд тод өнгийн үзэсгэлэнт хадан хавцлуудаас тогтоно. Zion гэдэг нь мөргөл, залбирал үйлдэх тусгай газар гэсэн утгатай шашны гаралтай Nebrew үг аж. Colora Plateau буюу Колорадогийн өндөрлөг газарт байрладаг уг паркт бид Watchman кампин сайтад /хоногийн 16-20 доллар/ хоноглож 2 өдрийг өнгөрөөсөн. Голлон үзэх, хайкин хийх газруудын ойролцоо зогсоолуудтай /нийтдээ 8/ үнэгүй шаттел автобус 4–р сараас 10 сар-ын хооронд үйлчилдэг тохилог паркуудын нэг. Энэ хавиар 4 нашийнол парк байгаа юм. 300 сая жилийн өмнө бага зэргийн далай байсан газар газар хөдлөлт, газрын гүнийн галт уулын нөлөөлөл зэргийн улмаас дээшээ өргөгдөөд гараад ирсэн нь энэ юм. Газрын гүний ямар хэсэг нь ил гарснаасаа хамаараад янз бүрийн өнгийн, давхрага бүхий гоё бүтцийг бий болгожээ. Дээр нь мэдээж ус, салхины нөлөө байгаа.
 
 
Image
 
 
Дээрх зураг дээрээс Заян-ын хэсгийг хараарай. Бид нар Брайс /Bryce/ очсон. Мөн Grand Canyon ын Хойд ирмэг буюу North Rim-ээр орсон.

Үзэх гол зүйлс:
- Визитор төвүүд: Kolob Canyons Visitor center, Zion Canyon Visitor center
- Zion Human History Museum – үзэсгэлэн, паркийн тухай кино, ус авах крант гэх мэт.
- Паркийн баруун хойд хаалга дээр байрлах Kolob Canyons Visitor center-ээс эхлээд 5 майл үргэлжлэх Kolob Canyon Road
- 6 майл үргэлжлэх Zion Canyon Scenic Drive /шаттел автобусны зам/

Цаг байгаа бол:
- Хайкин  хийх /Zion Canyon нарийсч нарийхан хавцал болдог хэсэг болох The Narrows трайл хамгийн гоё нь юм билээ. 9.4 майл -8 цаг зарцуулна. Бид нарт тийм их цаг байхгүй тул чадаагүй билээ. Бусад хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилсан трайлыг нь сонгож хайкин хийж болох юм. Ихэнх нь 1, 2 цаг зарцуулах трайлууд байна лээ.

Хамгийн таалагдсан нь: 
- Буудлууд дээр зогсож орчны байгалийг үзэж сонирхох. Эсвэл өглөө болон орой ренжер тайбарлаж хөтөлдөг 2 цагийн түүрт багтаж эдгээр газруудыг үзвэл илүү сонирхолтой юм. Нэг болон хэдэн өдрийн өмнө визитор төв дээр очиж уг түүрт бүртгүүлэх хэрэгтэй. Үнэгүй. Автобус хөдлөхөөс өмнө 15 минутын өмнө ирж суудлаа эзлэх ёстой.
 
 
Image
 
 
- Weeping Rock буюу уйлж буй хад
- Зун хамгийн эхний автобус өглөөний 6:30 /экспрэс нь 5:45-д/, орой хамийн сүүлийн автобус нь нэлээд орой 10:30, 11:30-д эцсийн буудлаасаа хөдөлдөг юм билээ. Нэг орой хайкин хийгээд оройтсон ч автобусанд санаа зовоогүй билээ.
- Canyon Scenic Drive-аас Canyon Junction дээр салдаг Zion Mount Carmel Highway нь паркийн урд хаалгыг зүүн хаалгатай холбодог бөгөөд үзэсгэлэнт хад хавцлууд дундуур өнгөрөхөөс гадна 1930 онд уулыг нүхэлж хийсэн 1.1 майл үргэжлэх Zion-Mt.Carmel Tunnel түүхт хонгилоор өнгөрөх болно. Бид нар энэ зам дээр явж байхдаа хэдэн аргалыг олж харсан билээ. Уг зам цаашаа үргэлжлэн 89-р замтай буюу Bryce NP хүрэх замтай нийлэх болно. 

Анхаарах зүйл: 
- Зуны саруудад их халуун, дунджаар 100F, эсвэл зууд дөхдөг аж. Үзэх хамгийн тохиромжтой сарууд нь хаврын сарууд юм билээ.
- Кампин сайт нь шөнөдөө маш их салхитай байсан. Майхнаа сайн бөхөлж тогтоогоорой.

Үргэлжлэл бий....
 

Д.Баярсайхан

http://bayaraasacto.blogspot.com/

Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн Bayara2011, 2011-10-13
Ayaliin soninoo huvaaltssand ih bayarlalaa.Beltgel ajluudaa bichij tavysan ny mash ih taalagdlaa.Iimerhuu ayalal hiij baigaa bolohoor sonirhol ondortei,adal yavdlaas butsdaggui ih hiimorytoi humuus baih gej bodloo.
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-10-21, Баасан )