Mongolian Music Video Awards 2011 /фото/
Бичсэн: Administrator   
2011-10-28, Баасан

Image 

“Mongolian Music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian Music Video Awards-2011” наадам өчигдөр СТӨ-д болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Mongolian Music Video Awards 2011” наадмын гол онцлог нь Соёл урлагийн салбарынхан бид өөрсдөө болоод ирээдүй хойч үедээ органик байгаль орчинд амьдрах, органик бүтээгдэхүүн, хүнсийг хэрэглэх нь бидний ирээдүйн  хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэсэн зарчмыг үйл ажиллагааныхаа гол чиглэлээ болгон бүх нийтийг органик хөгжилд уриалан дуудаж “Органик ирээдүй”-н төлөө нэгдэгдэцгээе уриан дор зохион явуулж, эрүүл, ногоон орчинг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна.

Наадмыг хамтран зохион байгуулагч буюу ерөнхий ивээн тэтгэгчээр 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч UFC ГРУПП ажиллаж, Монголын шинэ үеийн хөгжим, видео клипний урлагийг дэмжиж байна.

Рок, поп хөгжмийн ертөнц дэхь шилдэг  видео клипүүдийг шалгаруулдаг энэхүү уралдаанд энэ жил 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип өрсөлдсөн юм.

 


Үүнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.

•    Шилдэг санаа
“Моханик” хамтлаг “Будагчин”

•    Шилдэг продюсер
“Sweetymotion” хамтлаг “Youre So Sexy”

•    Шилдэг найруулагч
Дуучин Д.Болд- “Хээрийн салхитай аялгуу”

•    Шилдэг зураглаач
Lemon продакшн, Л.Лхагвадорж “Киви” хамтлагийн Ука- “Би нисмээр байна”

•    Шилдэг зураач
“Sweetymotion” хамтлаг “Youre So Sexy”

•    Шилдэг график эвлүүлэг
“3 охин” – “Hot disco”

•    Шилдэг дебют
“Uvertura” хамтлаг “Цагийн аяс”

•    Шилдэг дүр бүтээлт
“Sweetymotion” хамтлаг “Youre So Sexy”

•    Шилдэг имиж бүрдүүлэлт
“Anemone” хамтлаг- “Хаврын хайр”

•    Олны таашаалд нийцсэн клип
Бажи хамт Ч.Цэлмүүн-”Хол зай”

    Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
Дуучин Д.Болд- “Хээрийн салхитай аялгуу”

•    Хип хоп  хамтлаг дуучдын шилдэг клип
“Ice Top” хамтлаг- “Харьд байгаа Монголчууд”

•    Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип
“Моханик” хамтлаг “Будагчин”

•  Сонирхогчдын шилдэг видео клип
“L-boys” хамтлаг – “Хайрлах хүсэл”

•  Электро хөгжмийн шилдэг клип
“Catwalk” хамтлаг – “One night stay”

 

 

 

Гэрэл зургийг Б.Батгэрэл

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-15, Мягмар )