Ука: Энэ өдрийг л хүлээлээ
Бичсэн: Administrator   
2012-04-13, Баасан

Image 

Бие даан уран бүтээл турвих болсон “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука “Урин дулаан цаг ирэхээр цомгийнхоо баярыг хийнэ” хэмээж байсан.

Тэгвэл тэрбээр амласан ёсоор анхны бие даасан “I аm in Love” цомгийнхоо баярыг өнөөдөр “Hi-Fi” рекордст зохион байгуулав. Цомгийн баярт Укагийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад болон үнэнч фенүүд нь хүрэлцэн ирсэн байв. Фенүүд нь “I аm in Love” цомгийг дуучин бүсгүйн гараас өөрийнх нь зурагтай энгэрийн тэмдэг, зурагт хуудасын хамт авч, гэрэл зургаа татуулж харагдсан.

 

Энэ цомогт ажилласан уран бүтээлчид “I аm in Love” цомгийг хамгийн сайн дуугаралттай болсон гэж онцолж байлаа. Цомгийн ажлыг New York хотын “The Lodge” студийн Joe Laport хийжээ. Тус уран бүтээлч саяхан болж өнгөрсөн “Грэмми”-ийн наадмаас дөрвөн шагнал хүртсэн дэлхийн томоохон ододтой хамтран ажилладаг уран бүтээлч аж. 

12 дуунуус бүрдсэн цомгийн зураг авалтыг Парис хотын “Ecolesupiere relooking” болон “Comm and Coach” агентлагууд гүйцэтгэжээ. 

Ука: “Цомог гаргахаар ажиллаж байх явцад яг л энэ өдрийг тэсч ядан хүлээж байсан. “Киви”-гээрээ биш дан ганц намайг хүмүүс яаж, хэрхэн хүлээж авах бол гэсэн хүлээлт их байсан. Ямар ч байсан продюсер Б.Ангирмаа багш болон энэ цомогт гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажилласан бүх хүмүүсийн ажлын үр дүн гарч байна. Цомог маань сар гаруйн өмнө бэлэн болсон байсан ч нээлтийг нь ийм сайхан дулаахан өдөр хийхээр хүлээж суусан. Надтай хамт байдаг бүх уран бүтээлчид болон хайртай гэр бүлийнхэн, багшдаа мэдээж сонсогч фенүүддээ маш их талархаж явдагаа илэрхийлж байна. Би цомогтоо багтсан бүх дуугаа дүрсжүүлнэ гэж төлөвлөж байна” гэв. 

Ийнхүү дуучин Ука бие даан уран бүтээл хийснээсээ хойш анх удаа фенүүдтэйгээ анхны цомгийн баяраараа уулзлаа. Тэрбээр цомгийн зураг, дуу, хөгжмийн дуугаралт, стиль имиж гээд бүхийл талаараа өөрийгөө жинхэнэ уран бүтээлч  гэж баталж чадлаа. 

 

Ц.ЗЭНДМЭНЭ-ЭРДЭНЭ

www.INET.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-04-30, Даваа )