Монголын шилдэг киногооор “Бодлын хулгайч” тодорлоо
Бичсэн: Administrator   
2012-05-13, Ням
Image 
 
Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас санаачлан зохион байгуулдаг "Academy awards-2012" кино наадам, Академийн Дээд  Шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр УДЭТ-т болж, шилдгүүдээ нэрлэлээ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй энэ наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монголын нийт 15 кино 16 номинацид өрсөлдсөнөөс "Wisdom Film" продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Бодлын хулгайч" кино шилдгийн шилдэг кинонд олгох гран-при шагнал хүртсэнээс гадна таван номинацид шагнал хүртсэн юм. 

Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг "Academy Awards-2012" наадмын шилдгүүд ийн тодорлоо.
 

Шилдэг эрэгтэй дүр: МУСТА Б.Амарсайхан "Бодлын хулгайч"

Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд "Богд хаан"

Шилдэг эмэгтэй туслах дүр: МУСТА Ш.Дэлгэржаргал "Бодлын хулгайч"

Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн "Хөх толбот хүмүүс"

Шилдэг зураглаач: Д.Ангараг "Бодлын хулгайч"

Шилдэг зураач: Ж.Цог, Н.Батжаргал "Долоон бурхан харвадаггүй"

Шилдэг дуу: МУГЖ Б.Дашдондог "Хүний хүүхэд"

Шилдэг хөгжим: Н.Жанцанноров "Богд хаан"

Шилдэг монтаж: Ш.Мөнхбат "Долоон бурхан харвадаггүй"

Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан "Бодлын хулгайч"

Шилдэг зохиол: Д.Төрмөнх "Бодлын хулгайч"

Шилдэг дүрсний эффеккт: Ш.Тансаг "Нэг биений хоёр зүрх"

Шилдэг нүүр будалт: Б.Дагирмаа, Б.Сүрэнцэцэг "Хүний хүүхэд"

Шилдэг дебют: Я.Хангарьд "Орлон тоглогч"

Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц "Хөх толбот хүмүүс"

Гран-при шагнал: "Бодлын хулгайч"

Түүнчлэн кино наадмын үеэр найруулагч Б.Балжиннямыг Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнээр нэрлэсэн юм.

 

Ө.Халиун

www.INET.mn

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-05-20, Ням )