Оросын эрдэмтэд дэлхий сөнөхийг секундийн нарийвчлалтай тооцоолжээ
Бичсэн: Administrator   
2013-04-29, Даваа
Image 
 
2029 онд дэлхий өөрийг нь булшилж мэдэх аюултай жижиг гаригтай мөргөлдөнө гэдгийг эрдэмтэд  хэлж байна. Энэ онд жижиг  гаригтай мөргөлдөх нь гарцаагүй гэж Оросын эрдэмтэд ярив. Энэ сүйрэл 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд Гринвинчийн цагаар 4:36 минутад болно гэдгийг тэд тооцоолжээ. Тэдний хэлж байгаагаар 50 сая тонн масстай, 320 метрийн голчтой бөгөөд 65 мянган атомын бөмбөгийн энерги агуулсан “Apophis” гэдэг жижиг гариг сарны тойрог замыг  огтлон, цагт 45 мянган км-ийн хурдтайгаар дэлхий руу ирэх ажээ.

“Энэ нь манай гаригийн хувьд үнэхээрийн аюултай бөгөөд жижиг гариг дэлхийн  гадаргууд  унавал олон мянган атомын бөмбөг дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний энерги ялгаруулна” гэж Москвагийн Улсын их сургуулийн одон орны сургуулийн лабораторийн эрхлэгч Михаил Прохоров хэлсэн байна. Хэрвээ сансрын  чулуу гравитацийн “цоожны цооног” буюу  нэг километрийн өргөн орон зайн зурваст унавал сүйрэл болно гэжээ. Дэлхийн татах хүчин нь  “Apophis” гэдэг жижиг гаригийг аюултай чиглэлээр эргүүлж,  манай гариг 2029 оны дөрөвдүгээр сард дараачийн ойртолтын овоо хараанд орно гэдгийг Прохоров тэмдэглэжээ.
 

Одоо эрдэмтэд үхлийн замыг зогсоох арга эрж хайж байна. Гол нь тойрог замыг өөрчлөх явдал юм. Нэг хэсэг нь нь  “Apophis” жижиг гаригийн гадаргууд пуужингийн хөдөлгүүр суурилуулах, нөгөө хэсэг нь сансрын хөлгөөр  халз мөргүүлэн,  тойрог замаас нь гаргах, гурав дахь хэсэг нь цөмийн хүчтэй цэнэг дэлбэлэхийг санал болгож байгаа ажээ. Мөргөлдвөл  “Apophis” гариг урьд хожид үзэгдээгүй гамшиг  тарьж мэднэ гэдгийг эрдэмтэд тэмдэглэж байна.  Түүний  унах  зам нь Орос, Төв Америк, Атлантын далайг дайран өнгөрөх 50 километрийн зурвас байх ажээ. Гэхдээ энэ гариг далайд унасан ч гурван км гүн, найман км-ийн голчтой нүх үүсгэж, эндээс тал бүр тийшээ цунами  тарах юм байна. Дэлхий  “Apophis”  гаритай мөргөлдөх магадлал  бага гэж Оросын зарим эрдэмтэн бас  үзэж байгааг  дурдах нь зүйтэй.

 

С.Золбоо

shuud.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2013-05-10, Баасан )