Анар жимсний ач тус
Бичсэн: Administrator   
2013-12-30, Даваа
Image 
 
1. Цусан дахь гемоглобин нэмэгдүүлнэ. Анарын ангаах увидасын нэг нь  цус багадалттай тэмцэнэ. Цус багадалтын үед хэрэглэх жор: 2 сарын турш (1:1) харьцаатай усаар шингэлсэн анарын шүүсийг стаканы талаар өдөрт 3 удаа хоолноос 20 - 30 минутын өмнө хэрэглэх.

2. Туузан хорхойг гадагшлуулна. Боловсорч гүйцсэн анарын холтос нь пельтьерин, изопельтьерин  метилизопельтьерин зэрэг алкалоид химийн нэгдлийг ихээр агуулсан байдаг нь туузан хорхойн гадагшлуулах үйлчилгээтэй байна. Туузан хорхойг гадагшлуулахын тулд 40-50 г анарын холтсыг жижиглэн 400 г хүйтэн усанд 6 цаг байлгаад зөөлөн гал дээр усыг тал болтол ширгээнэ. Үлдсэн хандыг шүүгээд 1 цагийн турш  шимж ууна. Нэг цагийн дараа туулга уух ба  4-5 цагийн дараа бургуй тавина.

 

3.Суулгалтыг зогсооно. Анарын холтос болон үрийг суулгалт, гэдэс базлах зэрэг өвчинийг намдаахад хэрэглэдэг. Том хүн нунтаглаж хатаасан чимх жимсний холтсыг өдөрт 3 удаа  хоолны дараа хэрэглэх бол хүүхдүүдэд устай найруулан шүүс хэлбэрээр өгнө. Халдварт  суулгалтын үед жимсний хальст агуулагдах полифенолын тусламжтай  дизентерий үүсгэгч савханцар бусад бактерийн агууламжийг бууруулж болно.

  4. Амны хөндийг цэвэрлэнэ. Анарын хальсны хандаар ангина, фарингитын үед хоолой зайлж эмчилдэг бол амны хөндийн өвчний үед мөн амаа зайлдаг байна. Анарын хальсанд агуулагддаг органик хүчлэг халдварыг устган өвчин намдаадаг байна.  

5. Инсулиныг орлоно.  Анар чихрийн шижинтэй хүмүүст хэрэгтэй амтатны нэг.Үүний тулд хоолны өмнө 60 дусал анарын шүүсийг өдөрт 4 удаа уухад 3 дахь өдрөөс таны цусан дахь чихрийн хэмжээ буурч эхэлнэ. Анарын хэрэглэснээс 3 хоногийн дараа шинжилгээ өгөх замаар чихрийн агууламж буурсан болохыг мэдэж болно.  

6. Цацраг идэвхт бодис гадагшлуулна. Анар жимсний шүүсийг цацраг идэвхт бодистой ойр ажиллаж, амьдардаг хүмүүст ууж хэрэглэхэд сайн.

7. Арьсыг эмчилнэ. Таны арьс тослог, батга гардаг уу? Бага зэрэг нүдэж шарсан анарын холтсыг оливын эсвэл цөцгийн тостой хутгаж маск тавь. Маскаа хөргөгчиндөө хадгалж  долоо хоногт 2-оос доошүгүй удаа тавина уу. Нунтагласан холтсоор түлэгдэлтийг эмчилнэ. 

8. Цусны даралтыг багасгана. Анарын үр нь цусны даралтыг аажмаар бууруулна. Хатаасан анарын үрийг цайндаа хийж уухад  мэдрэлийн системийг тайвшуулж, тавгүйтлийг арилгаж, нойрийг хэвийн болгоно

9. Гормоныг идэвхжүүлнэ. Анарын ясанд гормоныг тэнцвэржүүлдэг тос агуулагддаг. Иймд сарын тэмдэг ирэхэд өвддөг, толгой өвддөг эсвэл цэвэршилтйн үеийн тавгүйтлийн үед анарыг ястай нь идээрэй.  

10. Өрөвслийг дарна. Анарын хальсны хандыг бөөр, элэг, үе мөч, чих, нүдний үрэвсэлт өвчний үед хэрэглэвэл сайн.  Хандыг дараах аргаар бэлдэнэ: 2 цайны халбага жижиглэсэн хальсыг 1 стакан халуун усаар хандалж устай саванд хийж 30 минут буцалгана. Хандыг шүүж буцалсан ус нэмж хандална. Хандыг хоол идэхээс 30 минутын өмнө 50 г өдөрт 2-3 удаа ууна. 

АНХААРУУЛАХ ЗҮЙЛ.

Органик хүчлүүд нь шүдний пааланг гэмтээх аюултай учир уусны дараа шүдээ угаах эсвэл шүүсийг усаар найруулж хэрэглэж байгаарай.  Анарын шүүсийг ходоодны шархлаа, ходоодны хүчил ихэдсэн хүмүүс усанд шингэлэх замаар хэрэглэж болно.

 

Өнөөдөр сонин

 

Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн энхээ, 2014-12-10
анар жимсийг хаанаас худалдаж авах вэ?
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-01-24, Баасан )