Монголчуудын нэгдсэн чуулган зохион байгууллаа
Бичсэн: Administrator   
2014-09-26, Баасан

Image 

Гадаад харилцааны яам, Цахим өртөө холбоо ТББ хамтарч хилийн чанад дахь болон эх орондоо буй монголчуудын нэгдсэн чуулган зохион байгууллаа. Дэлхийн 22 орон дахь 114 ТББ, холбоодын 90 орчим төлөөлөгч, дотоодын оролцогчид нийлсэн 200 орчим хүн эх орны хийгээд иргэдийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг төр засагт уламжлав.

Монголын хэл соёлын асуудал, давхар харъяалал, төртэй шууд харилцаж асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Зөвлөлийн бүтцээр ажиллах гэх мэт бодлогын шинжтэй зүйлсийг хөндөв. "Монгол орны хөгжилд" уламжлалт X чуулганаар хувь судлаачид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа оюунлаг залуус нэгдэн багийн илтгэл хэлэлцүүлснээрээ онцлог байлаа.

Юутай ч зүгээр нэг цугласангүй. Хилийн чанад дахь монголчууд маань мэдлэг туршлага тээж ирж. Түүнийгээ төсөл, ажил болгоход бэлтгээд авчирж. Монголын төр дэмжих л үлдлээ...

Холбогдох мэдээллүүдийг цаг тухайд нь дуулгаж түгээхийг хичээнэ ээ

Дашрамд, бүтэн 4 сарын турш цахим талбарт бүлгүүд үүсгэн ажил төрлөө зохион байгуулж, том ажлын ард гарсан багийнхандаа маш их баярлалаа.

Г.Солонго

www.facebook.com/gongoo.g

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-10-08, Лхагва )