Визний ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ?
Бичсэн: Administrator   
2014-11-03, Даваа
Image 
 
Та АНУ руу аялал, зугаалгаар явах гэж байна уу? Тэгвэл нислэгийн тийз, зочид буудлын өрөөгөө захиалахаасаа өмнө визнийхээ асуудлыг шийдвэрлэхээ бүү мартаарай. Асуудалгүй зорчих хамгийн сайн арга бол виз хэрэг болох үед аль хэдийнээ бэлэн болчихсон байхаар, хангалттай хугацааны өмнөөс бэлтгэлээ базаах юм.

Хэдийгээр шат дараалал нь ЭСЯамд болон консулын газруудад өөр өөр байж болох ч, та доор дурдсан алхмуудыг бүгдийг нь гүйцээх шаардлагатайг анхаараарай:

Цагаачлалын бус визний онлайн өргөдөл бөглөх
Үүнд та өөрийн цээж зургаа оруулах хэрэг гарах юм. Тиймээс визний зураг авдаг, мэргэжлийн фото студид авахуулбал сайн. Зургийн шаардлагуудыг биелүүлж байгаа эсэхийг мөн давхар шалгаарай. (http://travel.state.gov/content/visas/english/general/photos.html )
 
DS-160 маягтийг гүйцэд бөглөж, батлах хуудсыг хэвлээд, ярилцлагандаа авч ирэх (https://ceac.state.gov/genniv/ )

 
Ярилцлагын цаг авах
Оршин суугаа улсынхаа АНУ-ын ЭСЯ, эсвэл Консулын Хэлтэстэй холбогдож (http://www.usembassy.gov/ ) ярилцлагын цаг аваарай. (http://travel.state.gov/content/visas/english/general/wait-times.html ) Тэдний вэбсайт дээр ажлын цагаас эхлээд хэрэгтэй нарийн мэдээллүүд тавигдсан байдаг. Мөн ЭСЯ эсвэл консулын газар ярилцлага өгөхөөсөө өмнө хүлээх хугацааны талаар мэдэж байх хэрэгтэйг санаарай.

 
Визний өргөдлийн хураамж төлөх
Зарим ЭСЯамд болон консулын хэлтсүүд ярилцлага өгөхөөс тань өмнө хураамж төлөхийг шаарддаг. Тиймээс виз тань баталгаажихад мөн виз олголтын хураамж төлөх хэрэгтэй байж болзошгүй. Иймд ямар ямар хураамжууд мөрдөгддөгийг судалсан байхад илүүдэхгүй. (http://travel.state.gov/content/visas/english/fees/fees-visa-services.html )

 
Хэрэг болох материалуудаа биедээ авч ирэх
Дараах материалуудыг өөртөө байгаа эсэхийг шалгаарай:

1. АНУ-д байх хугацааны тань дараа дор хаяж 6 сарын турш AНУ-д зорчих боломжтой гадаад паспорт

2.DS-160 маягтыг (http://travel.state.gov/content/visas/english/visit/visitor.html#ds160) онлайнаар бөглөсний дараа гарч ирдэг батлах хуудасны хэвлэсэн хувь

3. Өргөдлийн хураамжны баримт (хэрэв ярилцлагын өмнө төлөх шаардлагатай гэвэл)

4.Цээж зураг — Хэрэв таныг онлайн өргөдөл бөглөхөд зураг тань амжилттай upload (аплөүд буюу цацалт) хийгдээгүй бол, дараах холбоосоор орж, тайлбарласан хэмжээ, форматын дагуу хэвлэгдсэн зургаа авч ирэх хэрэгтэй. (http://travel.state.gov/content/visas/english/general/photos.html )

5. Таны оршин суугаа улс дахь ЭСЯ эсвэл консулын хэлтсийн шаардсан бүх нэмэлт материалууд
Үүнд аяллын тань зорилго, жуулчлалын төгсгөлд АНУ-аас гарна гэсэн шийдвэр орж болно. Мөн танаас аяллын зардлаа төлөх чадварын нотолгоог бүрдүүлэхийг шаардах боломжтой. Таны оршин суугаа улс дахь ЭСЯ эсвэл консулын хэлтсийн вэб хуудсанд танаас шаардагдах нэмэлт материалуудын жагсаалт байдаг тул тэр хуудаснаас дэлгэрэнгүй үзээрэй.

 
Ярилцлагандаа орох
Өөрийн оршин суугаа улс дахь ЭСЯ эсвэл консулын хэлтсийн вэб хуудас руу зочилж, ярилцлаганд ирэхдээ анхаарах нарийн зааварчилгаа байгаа эсэхийг тодруулаарай. Мөн тогтсон цагтаа, бүх шаардлагатай бичиг баримтуудаа биедаа авч ирэхийг анхаарна уу.

Визний ярилцлагын үеээр консулын ажилтан танд виз олгох боломжтой эсэхийг тодорхойлж, хэрэв боломжтой гэж дүгнэвэл таны аялал визний ямар төрөлд хамрагдахыг жуулчлалын зорилгон дээр тань үндэслэж шийдвэрлэх болно.

Бэхгүй, дижиталаар хурууны хээг тань авах нь мөн өргөдлийн нэг хэсэг юм. Үүнийг ихэнх тохиолдолд ярилцлагын дундуур авдаг хэдийн ч хаана гэдгээсээ шалтгаалж янз бүр байж болно.

Визээ хүлээж авах
Хэрэв виз тань олгогдохоор батлагдвал, ЭСЯ эсвэл консулын хэлтэс танд яаж буцaан олгохыг тайлбарлаж өгдөг. Таны визтэй паспорт хэзээ бэлэн болох талаар мэдэхийг хүсвэл, виз боловсрогдох хугацааны талаар дараах холбоосоор судлаарай. (http://travel.state.gov/content/visas/english/general/wait-times.html )

Марк Трэйнер
ShareAmerica
2014.10.23
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2014-12-20, Бямба )