АНУ дахь монгол сургуулиудыг номын санжуулахад зориулан ном бэлэглэлээ
Бичсэн: Administrator   
2015-11-07, Бямба
Image 
 
"Мирном паблишинг” ХХК-аас АНУ дахь монгол сургуулиудыг номын санжуулахад зориулан дэлхийн сонгодог үлгэрүүд болон өөрийн орны шилдэг уран зохиолын 3,6 сая төгрөгийн үнэ бүхий 275 ширхэг ном бэлэглэлээ.

2015 оны 11 сарын 4-ны өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тус компанийн төлөөлөгчийг хүлээн авч уулзан “Талархлын бичиг” гардуулав. Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийнхээ эх хэлний боловсрол мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор номын санжуулах санаачлагыг дэмжин хүлээн авч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа тус компанийн захирал Д.Ганболдод талархал илэрхийлье.
 
 
 www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-11-21, Бямба )