Д.Баярсайхан: "Ногоон" хэмнэлтүүд
Бичсэн: Administrator   
2015-11-21, Бямба

Image 

Байр эзэмшигчдэд зориулсан нарны панел

The Single Family Affordable Solar Homes Program /SASH/. Энэхүү программ нь PGE буюу Pacific Gas & electric Co., Southern California Edison Co., San Diego Gas & Electric компаниудын үйлдчилдэг районд багтдаг, тухайн оршин суугаа районы айлуудын дундаж орлогоос 80 хувиас доош орлоготой бөгөөд affordable буюу улсын болон мужийн анхн удаа байр худалдан авахад зориулсан тусламжийн программ оролцуулж байраа худалдан авсан, эсвэл ашгийн бус байгуулагын эзэмшилд байдаг гэх мэт байраа зарахад тодорхой хязгааралт тавигдсан байр эзэмшигч багтах боломжтой. Grid Alternatives байгууллагад өргөдлөө гаргана. http://www.gridalternatives.org/learn/sash  
 
Байр түрээслэгчдэд зориулсан нарны панел

Multifamily Affordable Solar Housing Program /MASH/, саяхан шинээр ажиллаж эхэлсэн Solar Funding programв Энэхүү 2 программ нь орлого багатай районы олон айлын орон сууцыг түрээсчлэгчдэд зориулагдсан. MASH-ийг хэрэгжүүлж байгаа PGE, SDG&E түр хугацаагаар өргөдөл авахаа зогсоосон байгаа ч SCE шинэээр өргөдлөл хүлээн авч тэднийг хүлээх жагсаалтанд оруулж байгаа гэсэн байна.

 
Энергийн хэмнэлтийн тусламжийн программ
Байр эзэмшигч болон түрээслэгч аль аль нь энэхүү программд хамрагдах боломжтой бөгөөд үүнд хамрагдсанаар дулаалга, хаалга, хананы завсар зайлахааг бөглөх, энергийн хэмнэлттэй аппиланс шинээр суурилуулж өгдөг. Улсын ядуурлын түвшингээс 200 хувиас доош орлоготой иргэд өргөдөл бөглөх боломжтой. Ерөнхийдөө utility компанийхаа биллийн хямдралтай программд ордог бол бараг л нөхцөлийг нь хангах байх. Энэ программд хамрагдаж байх үед буюу гэрт чинь contractor ирж юу юуг чинь янзлах хэрэгтэйг шалгах үед хөргөгч чинь энерги иддэг  хуучин загварынх бол, ус халаагч чинь ажиллагаагүй тус тус үнэгүй сольж өгнө. Хэрэв дээвэр чинь дулаалгагүй бол дулаалга хийнэ. Бусад тохиолдолд хана хаалганы завсар, усны хоолой зэргийг шалгаж янзлах жижиг зүйлсийг янзалж өгнө. Өргөдлөө хаана гаргахаа http://www.cpuc.ca.gov/PUC/energy/Low+Income/liee.htm cайт руу орж өөрсдийн utility компанийн харилцах утсыг аваарай.
 
Мөн дээрх сайтын http://www.cpuc.ca.gov/PUC/energy/Low+Income/index.htm хэсэгт тог, газын биллийн хямдралд /30-35 хувиа хэмнэх/ орох нөхцөл, мэдээлэл байгаа. Хүүхэдтэй монгол айлууд үүнд ихэвчлэн багтаж орхидог. Өргөдөл  процесс нь ч амархан.

 
Бага орлоготой иргэдэд зориулсан дулаалгын программ
 
Бага орлоготой  болон агаараын бохирдолтой гэж тодорхойлогддог районд амьдардаг иргэд энэ программд хамрагдсанаар нарны панел, нарны энергиэр ажилладаг ус халаагуур /heater/ тавиулах боломжтой. http://www.csd.ca.gov/Services/FindServicesinYourArea.aspx yруу орооод өөрийн амьдарч байгаа районоо сонговол уг программд хамрагдах эсэх, ер нь ямар ямар программууд боломжтойг ерөнхийд нь харах боломжтой.

 
Нарны энергиэр ажилладаг ус халаагч мөнгө буцааж олгох программ
 
PGE буюу Pacific Gas & electric Co., Southern California Edison Co., San Diego Gas & Electric компаниудаар үйлчилгээ авдаг айлууд энэхүү программд хамрагдсанаар нарны энергиэр ажилладаг ус халаагуур худалдан авч суурилуулбал to $4,366 мөнгөө буцаан авах боломжтой. Сарын өмнө манай heater хагараад сольсон юм. Уг нь хуучнаа сайжруулж energy-efficient загвараар сольж 200 доллар буцаан авсан ч энэ программыг мэддэг байсан бол үүнийг суулгах байсан юм гээд бид 2 ярьж байсан юм. Газын мөнгө ч мөн бага гарна даа үүнийг суулгавал. Мэдээллийг http://gosolarcalifornia.com/solarwater/ сайтаас аваарай.

 
Хуучин машинаа мөнгөөр солих боломж

Enhanced Fleet Modernization Program. Иргэд хуучин машинаа $1000, хэрэв улсын ядуугийн түвшингийн 225 хувьд орлоготой иргэд хуучин машинаа өгөөд 1500 доллар авах эсвэл SMOG тестэд тэнцэхгүй байгаа машинаа засуулахад 500 долларын тусалцаа тус тус авах боломжтой. SMOG-т тэнцэхгүй муу машинтай хүмүүс үүнийг ашиглаад аваарай.
 
 
Түүнчлэн Plus Up гээд San Joaquin Valley Air Pollution Control District, The South Coast Air Quality Management District-ийн оршин суугчид орлогын байдлаасаа хамаараад муу машинаа өгөөд $6500-$9500 буцаан авах боломжтой.  
 
 
Цэвэр энергитэй машины мөнгө буцааж авах программ
 
Бага эсвэл 0 emission машин худалдаж болон лиз хийсэн мужийн иргэд 5000 хүртэлх доллар буцаан авах боломжтой.  Энэ нөхцөолийг хангаах машины жагсаалтыг https://cleanvehiclerebate.org/eng/eligible-vehicles сайтаас хараарай.
 
 
Д.Баярсайхан
Сакраменто, Калифорни
http://bayaraasacto.blogspot.com/
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2015-12-24, Пүрэв )