Бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг хүлэн авч уулзлаа
Бичсэн: Administrator   
2016-11-13, Ням

Image 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ИБУИНВУ-д бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг Лондонд ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Чивнингийн тэтгэлгээр сурахаар ирсэн 13, улсын болон хувийн зардлаар сурч буй 17 оюутан болон Британи дахь Оюутны холбооны төлөөлөл оролцов.

Уулзалт, хүлээн авалтын үеэр Элчин сайд Н.Тулга Британид сурахаар ирэх оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг дурьдаад ЭСЯ-ны зүгээс оюутан, залуусын зохион байгуулах арга хэмжээ, оюутан залуусаа дэмжин ажиллаж ирсэн ба цаашид ч бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг нотлон оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Энэхүү уулзалт нь оюутан залуус хоорондоо танилцаж өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцах, санал бодлоо солилцох, зохион байгуулалтанд орох зэрэг ач холбогдолтой болов.

 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ

www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2016-11-25, Баасан )