Фото Агшин

oakland_newyear_2009_208


Холбоотой

Сайтад: 4 зочид холбоотой байна


Үйл Явдалууд

Одоогоор ямар нэгэн үйл явдал төлөвлөгдөөгүй байна!
Хүүхэд хаана төрснөөс үл хамааран Монгол улсын иргэн байна
Бичсэн: Administrator   
2017-06-13, Мягмар
Image 
 
Монгол улсын харъяатын тухай хуулийн 4.1-т зааснаар Монгол Улсын иргэн өөр улсын харъяат байх боломжгүй. Гэвч сүүлийн үед давхар харъяатыг зөвшөөрөх тухай яриа гараад байна. 1998 оноос хойшхи статистик мэдээгээр хилийн чанадад төрсөн 4800 хүүхэд байна. Үүний 2181 нь хоёр улсын зөрүүтэй заалтад орж, эх орныхоо иргэншлээр амьдарч чадахгүйд хүрээд байгаа аж. Иймд хоёр улсын зөрүүтэй заалтад орсон эцэг, эхчүүд энэ асуудлыг шийдүүлэхээр төр засгийн байгууллагад хандах болжээ. Монгол аавтай, монгол ээжтэй хүүхэд гадаадад төрөөд эх орныхоо иргэншлээр амьдарч чадахгүй байгаа тул давхар иргэншил олгох асуудлыг ярилцаж буй талаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.
 
 

Монгол улс давхар харъяатыг зөвшөөрдөггүй улс. Монгол улсын харъяатын тухай хуулийн 7.1-д эцэг эх нь хоёулаа Монгол улсын иргэн бол тухайн хүүхэд хаана төрснөөс үл хамааран Монгол улсын иргэн байна гэж заасан байдаг.

Мөн  Үндсэн хуулийн 15.2-т зааснаар Монгол улсын иргэнийг харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэхийг хориглох буюу боломжгүй гэж заасан байгаа. Гэвч АНУ-д манай улсын хоёр иргэний хүүхэд төрлөө гэхэд тэдэнд манай хууль үйлчлэх авч тухайн оршин сууж буй орны хууль мөн үйлчилнэ. Улмаар тухайн оршин сууж байгаа улсын эрүүл мэнд, нийгмийн даатгал зэрэг үйлчилгээг авснаар хүүхдийг төрсөн цагаас нь хойш тухайн улсын иргэнээр тооцдог. 

Хүүхэд төрөхдөө хаана төрөхөө мэдээж сонгох боломжгүй. Тиймээс иргэнээ үндсэн хуульд заасны дагуу хасахгүй байх бодлогыг төр засгийн удирдлагууд баримталж ажиллаж буй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

shuud.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy